П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт Монголд урьд өмнө нь хийж байгаагүй мэс заслыг амжилттай хийжээ.
Энэ нь хүний гарын артерын судсыг авч зүрхний титэм судас орлуулах хагалгаа юм байна. Уг хагалгааг тус эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Д.Цэрэнжавын удирдсан баг хийсэн байна.
Энэ төрлийн хагалгааг эх орондоо хийдэг болсноор бага насны хүүхдэд элбэг тохиолддог болсон зүрхний өвчний гажгийг цаг алдалгүй эмчлэх боломжтой болж байгаа хэмээн эмч нар хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )