Хятадын хууль тогтоогчид тус улсад нэвтрэх болон тус улсыг орхин гарч буй гадаадын иргэдийн тухай хуулийн шинэ төслийг танилцууллаа. China.org.cn вэб сайтад мэдээлснээр гадаадын иргэд тус улсын хилийг давах бүрт хурууны хээгээ шалгуулж байх аж.
Төрийн зөвлөлийн баталсан хуулийн төслийг өнгөрөгч даваа гаригт тус улсын Үндэсний ардын конгрессын байнгын хороо дэмжжээ. Найман бүлэг, 90 заалт бүхий уг хуулийн төсөлд гадаадын иргэдээс гадна тус улсын иргэд хурууны хээг өгөх тухай тусгажээ.
Сүүлийн жилүүдэд тус улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн асуудал ноцтой хэмжээнд хүрснээс ийм шийдвэрт хүрсэн гэнэ.
Түүнчлэн Хятадыг орхих болон тус улсад нэвтэрч буй хувь хүний тухай мэдээлэл түүний дотор хурууны хээ авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн Олон нийтийн аюулгүй байдлын яам болон Гадаад харилцааны яам дээрх хуулийн төслийг дэмжсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )