Японы Фукушима мужийн нийслэл Фукушима хотын далайн эрэг дээрх атомын цахилгаан станц өнгөрөгч гуравдугаар сард газар хөдлөлт, цунамид өртсөний улмаас цацраг идэвхт бодис гадагшаа алдах болсон билээ.
Их хэмжээний усанд автсан зургаан тогоо бүхий Фукушима Дайчи станцын хөргөх систем зогссоны дараа дөрвөн тогоо дэлбэрчээ. Үүний улмаас далайн ус, агаар мандал, хоол хунсэнд цацраг идэвхт бодис нэвчсэн бөгөөд ойр орчмын нутгаас ард иргэдийг нүүлгэн шилжүүлсэн.
Саяхан Фукушима Дайчи атомын цахилгаан станцын үйл ажиллагааг хариуцагч Тепко компанид явуулсан шалгалтаар тус компани ард иргэд болон эрх баригчдад атомын цахилгаан станцын ослын дараахь мэдээллийг дутуу дулимаг, заримдаа худлаа мэдээлж байсан нь илэрчээ.
Токиогийн их сургуулийн профессор Ётора Хатамурагаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тус компанийн удирдлагуудыг ослын дараахь мэдээллийг олон нийтэд хугацаа алдаж мэдээлсэн, станцын үйл ажиллагааны талаархи мэдлэг хомс, яаралтай арга хэмжээ авахад удирдан зохион байгуулах чадваргүй, Засгийн газар болон ажилчидтай хангалтгүй ажиллаж тэднийг мэдээллээр хангаагүй гэж үзжээ.
Э.Төгс
Эх сурвалж: “Монголын үнэн”
Сэтгэгдэл ( 0 )