“Voice” хамтлагийн дуучин Отгонжаргал: Бүх шинэ жил л гоё доо. Би есөн жил онц сурч өвлийн өвгөнөөс бэлэг авсан.
Харин 10 дугаар ангидаа ганцхан биологийн хичээл дээр сайн гараад бэлэг авч чадаагүй. 2001 оны шинэ жилээр өөртөө жаахан гомдож байж билээ. Гэхдээ 2010 оны шинэ жилийг ерөөсөө мартдаггүй. Яагаад гэхээр тэр жилийн 12 дугаар сарын 31-ний 24.00 цагт Сүхбаатарын талбайн төв цэг дээр ирээд оргилуун дарс буудуулж шинэ оныг угтаж байсан юм.
Оргилуун дарс маань их ч сайн оргилсон. Сонирхолтой нь тэр жилээ буюу өнгерч буй 2011 оиыг би оргилсон их ажнлтай бас. амжилтаар дүүрэн өнгөрвөлөө.Энэжил “Хязгааргүй” нэртэй мюзикльд тоглолоо. Гадаадад улс эх орныхоо нэрийг гаргалаа.
Ер нь амжилт ихтэй байлаа. Бас 2000 оны нэгдүгээр сарын нэгний өглөө Богд уулын хормойгоос нар мандахыг харсан маань санаанаас гардаггүй. Хэн бүхний үзээд байдаггүй шинэ зууны хамгийн анхны ургах нарыг харсан гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг юм.
Түүнээс хойш хэд хэдэн ургах нарыг харсан. Ургах нарыг харахдаа бас оргилуун дарс буудуулахдаа мөрөөдлөө шивнэдэг гэдэг юм билээ гээд би аль алинд нь мөрөөдлөө шивнэсэн. Би эзэмшсэн мэргэжлийнхээ оргилд нь хүртэл мацах юмсан гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлөө оргилуун дарс буудуулахдаа ургах нарыг харахдаа бодож байсан.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Сэтгэгдэл ( 0 )