Хүний мууд дуртай алиалагч

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 28

“Х-Түц” продакшны жүжигчин Түвшинтөр: Удаагүй байгаа болохоор тэрүү өнгөрсөн жилийн шинэ жил сэтгэлд маш тодхон байна. 

Тэгээд ч өнгөрсөн жил би байгууллагын аваргаар тодорч байсан. Маш том шагнал гэнэтийн бэлгэнд авсан болохоор их сайхан шинэ жил байлаа. Би 8-9 дүгээр ангид сургуулийнхаа шинэ жилээр алиалагч болдог байсан юм. Тэр шинэ жилүүд бас их дурсамжтай сайхан санагддаг.

Их хүний мууд дуртай алиалагч байжээ, одоо бодоход. Өөроө сурлага муутай хэрнээ муу сурсан хүүхэд гээд л бусад руу дурандаж гарна гээч. Долоодугаар ангид байхдаа ганцхан удаа онц гарч өвлийн өвгөнөөс бэлэг аваад бөөн баяр болж байж билээ.

Харин түүнээс хойш шинэ жилийн арга хэмжээнд идэвхтэй оролцдоо, сайн алиалагч боллоо гэж зохион байгуулагчаас бэлэг авч байсан. Харин яг одоо Залуучуудын шинэ жилийг хөтлөх гээд явж байна. Ер нь шинэ жилийн баяр миний хамгийн дуртай баяр. Хэдийгээр нэг насаар хөгширч байгаа ч энэ баяр хүн бурт баяр баясгалан авчирдаг.

 

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top