2012 онд туршиж үзэх 10 шинэ үсний засалт

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 30

Сэнс, хөөс, торон эмжээр, тод өнгийн ороолт зэрэгтэй 2012 онд илүү их нөхөрлөөрэй. Гоолингоогийн санал болгож байгаа дараах 10 төрлийн үсний засалт танд ирэх оныг өдөр бүр өөр төрхтэйгөөр өнгөрүүлэхэд тусална.

2012 онд туршиж үзэх 10 шинэ үсний засалт






1. Зөөлөн давалгаа- Bombshell болно гэдэг бодож байгаагаас чинь ч амархан. Мэрилин Монрогийнх шиг дур булаам долгионыг үүсгэхийн тулд үсэндээ хөөс түрхээд, тонгойж байгаад бүгдийг нь доошоо чиглэлтэйгээр сэнсдэнэ. Үсээ хажуу талаар нь хуваагаад, их үстэй талыг нь буржийлгана. Үсэ эхөрсний дараа том шүдтэй самаар зөөлөн самна. Ингэснээр үсний чинь уг хэсэг босч, үзүүр хэсэгтээ зөөлөн долгио үүснэ.
2. Муу охины “blowout”- Сэнсэдсэн үсээ хэлбэрт оруулахын тулд нойтон үсэн дээрээ өтгөрүүлэгч мусс түрхээд үзээрэй. Дараа нь тонгойж байгаад доошоо чиглэлтэйгээр сэнсдэнгээ, хуруугаараа орооцолдоог нь гарга. Үсээ хөрөөгүй байхад нь, толгойгоо арагш шидэлж босоод, дундуур нь хуваагаад хоёр инч орчмоор нь бигудинд ороож тогтооно. 10 минутын дараа бигудээ авна.
3. Торон даруулга- Эхлээд үснийхээ тал хэсгээс доош өтгөрүүлэгч лосьон түрхэж дугуй самаар сэнсдэнэ. Дараа нь үсээ хажуу талд нь шуугаад, уг хэсгийг араас нь самнаж овойлгоно. Илүүдэл үснүүдийг невидинкан хавчаараар тогтоогоорой. Үсний шугамын дагуу тор тавьж, шуусан үсээ ороож уяна.
4. Франц мушгираа- Энэ элегант стилийг бий болгохын тулд үснийхээ дээд талаас хэсэг давхарга авч байгаад тэрүүхэнд нь невидинкаар тогтоо. Үсний уг хэсгийг араас нь самнаж босгоно. Үсээ бүгдэнг нь шилэн хүзүүн дээрээ нийлүүлж барьж байгаад зүүн гар тал руугаа татаад, баруун гар тал руу нь хуйлж орооно. Тэгээд хэд хэдэн хавчаараар тогтооно. Voilà.
5. Хагас гогцоо- 3.1 Philip Lim-ийн 2011 оны намрын шоуны засалтыг өөртөө бий болгохын тулд үсний дээд талыг мушгируулж боогоод, үлдсэн хэсгийг нь жижиг зиг-заг хэвтэй индүүгээр индүүднэ.
6. Доор шуулт- Ийм засалт таниас нэг их хичээл зүтгэл шаардахгүй хирнээ цэмцгэр, хээнцэр төрхийг бүрдүүлдгээрээ онцлог. Эхэлж үсээ халуун бигудээр ороож байгаад, хөрснийх дараа самнаж, буржгарыг нь султгана. Тэгмэгцээ үсийг бүгдийг нь үл ялиг баруун тал руу чиглэсэн маягтайгаар хойшоо самнаарай. Үснийхээ доод хэсгийг тэрүүхэнд нь шууж боогоод л болох нь тэр.
7. Солонгорсон сүлжээс-Үсээ доохно боогоод, тод өнгийн урт ороолт уя. Боосон үсээ хоёр хэсэгт хувааж байгаад, гурав дахь хэсгийнх нь оронд ороолтоо оруулаад жирийн маягаар сүлж. Ороолттой сүлжсэн үсээ ороож, шууна.
8. Дүрсгүй сэгсгэр-Сахилагүйтэлтэй тэмцэхийн оронд нэгдвэл ямар вэ? Хэмжээ нэмж хөвсийлгөгч мусс түрхээд, хажуу талаар нь хувааж, бүх хэсгийг араас нь нарйхаан шүтэй самаар үрж босгоно. Үсний спрэй цацаж хэлбэржүүлэхийн оронд гялалзуулагч спрей цацаж зөөлөн, хөнгөн хэвээр нь үлдээгээрэй.
9. Орноосоо дөнгөж босчихоод- Тийм ч эмх замбараагүй биш, секси харагдуулахын тулд хуурай үсэн дээрээ хөвсийлгөгч мусс түрхээд хуруугаараа орооцолдоог нь гаргангаа сэнсдэнэ. Үсээ бигудинд ороож 5-10 минут байлгасныхаа дараа, тонгойж байгаад араас нь самнаж босгоно.
10. Бүдүүн сүлжээс-Хөвсийлгөгч мусс дахиад л хэрэг болно. Энэ удаад хөөсөө түрхчихээд, сэнсдээд, нарийхан үсний индүүгээр угнаасаа 3 инчийн зайнаас эхэлж буржийлгана. Буржийлгсан үсээ самнаад, шилэн хүзүүнээсээ эхэлж сулхан сүлжинэ. Хэтэрхий эмх замбараагүй харагдуулахгүйн тулд үсний даруулга зүүгээрэй.
Эх сурвалж: Гоолингоо.мн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top