Ирж буй 2012 онд Улсын драмын эрдмийн театр үзэгч олондоо тун ч олон уран бүтээлийг хүргэж, урлагийн тэнгэрийг баясуулахаар зорьжээ.
Юун түрүүнд бид та бүхэнд шинэ он гармагц үзэгчдийн хүртээл болгох жүжгүүдийг танилцуулья.
Нэгдүгээр сарын 14, 15-нд Б.Цогнэмэхийн түүхэн драм “Тэнгэрийн хүү” жүжгээр 2012 он нээлтээ хийх юм байна. Мөн хүүхэд багачуудад зориулан А.Толстойн “Алтан түлхүүр” жүжиг 15-нд тоглогдох ажээ.
Мөн сарын 20-нд Х.Андерсоны “Лусын дагина” хүүхдийн жүжиг, 21, 22-нд Д.Мэндсайханы “Ээж ээ” мелодрам, 21, 22-нд Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” түүхэн жүжиг, 27, 28, 29-нд Б.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам, “Нууц амраг чинь больё” жүжиг 27, 29-нд тус тус тоглогдох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )