Монголын залуусын №1 брэнд “Ве” жил бүр залуусынхаа загварын чиг хандлагыг тодорхойлох, авьяаслаг дизайнеруудын ур чадварыг шалгаж, загвар өмсөгчдийн хөдөлмөрийг үнэлэх зорилготой “Bе Fashion-2012” загварын наадмыг “Монголын Оюутны холбоо”-той хамтран 2011.12.23-ний өдөр Be төвд зохион байгууллаа.
“Be Fashion-2012” наадмын шүүгчээр "Гоёл-2012" наадмын Шилдэг загвар зохион бүтээгч “Шилмэл загвар” ХХК-ийн загварын товчооны дизайнер Д.Өнөболор, “Гоёл-2009” наадмын Топ модель загвар өмсөгч О.Уянга нар оролцсон юм.
“Be Fashion-2012” наадамд “Шилмэл модель агентлаг”-ийн моделиуд, хувцас загвар, дизайны чиглэлийн 6 их дээд сургуулийн 32 загвар зохион бүтээгчийн 160 гаруй бүтээл “Be Fashion-2012” наадамын тайзнаа амилсанаас “Авангард”, “Гоёл”, “Be Free Style” загварын төрөлд өрсөлдөж шилдэг загвар өмсөгч, шилдэг загвар зохион бүтээгчдээ тун өрсөлдөөнтэйгээр тодрууллаа.
АВАНГАРД ЗАГВАРЫН ТӨРӨЛД:
ГОЁЛЫН ЗАГВАРЫН ТӨРӨЛД:
1-р байр: Саранзаяа “Paradise of Nature” бүтээл (УЭДС), “Шилдэг загвар зохион бүтээгч” өргөмжлөл, МОХ-ны “Манлайлагч оюутан” алтан медаль, Be-ийн нэрэмжит бэлэг;
2-р байр: Доржпагма “Эрхэмсэг хатад” бүтээл (Үйлдвэрлэл урлалын дээд сургууль) өргөмжлөл, Be-ийн нэрэмжит бэлэг;
BE FREE STYLE ЗАГВАРЫН ТӨРӨЛД:
1-р байр: Сувд-Эрдэнэ “Индиго” бүтээл (Дизайн Урлагийн Дээд сургууль), “Шилдэг загвар зохион бүтээгч” өргөмжлөл, МОХ-ны “Манлайлагч оюутан” алтан медаль, Be-ийн нэрэмжит бэлэг;
2-р байр: Мөнхцэцэг “Sport Dress” бүтээл (Урлах Эрдэм Дээд Сургууль), өргөмжлөл, Be-ийн нэрэмжит бэлэг;
Шилдэг загвар өмсөгчөөр: ШУТИС-ҮТДС-ийн оюутан, Шилмэл загварын ордоны загвар өмсөгч Золбоо, Оюундарь, Батцэцэг, Эрэгтэй шилдэг загвар өмсөгчөөр Сити дээд сургуулийн оюутан Наранбат нар шалгарч “Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөл, Be-ийн нэрэмжит бэлгийн эзэд боллоо.
“Be Fashion-2012” наадмын тайзнаа EXTACY хамтлагийн цоглог охидууд өнгө нэмж, реппер Gee, электро болон цэнгээнт бүжгийн үзүүлбэр, хөгжөөнт тэмцээнүүд үзэгч, сонирхогч залуусыг доргиож эрч хүчийг бэлэглэхийн зэрэгцээ, дизайнер залуусын сэтгэлгээний гайхамшиг, цоглог моделиудын эрч хүчний давалгааг мэдрүүлсэн өнгөлөг, өрсөлдөөнтэй наадам болж өнгөрлөө.
Жил бүрийн “Be Fashion” наадмын залуу загвар зохион бүтээгчдийн өвөрмөц хийц, ур ухаан шингэсэн загварын бүтээл Монголын залуусын гоёл байж, загварын чиг хандлагыг тодорхойлох болно.
Сэтгэгдэл ( 0 )