Английн хатан хааны театрын балетчин Тамара Рохо Монголын тайзнаа

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 30

Английн хатан хааны Рояал Опера театрын гоцлол бүжигчин, балетчин Тамара Рохогийн гол дүрд нь тоглох Жизель балетыг монголчууд эх орныхоо тайзнаа үзэх гэж байна. 10 наснаасаа эхлэн бүжиглэж эхэлсэн балетын бүжигчин бүсгүйн амжилт, гайхалтай техник нь түүнийг 1997 онд “Сонгодог Бүжгийн Урлагийн хувьсал” хэмээн нэрлэхэд хүргэсэн байна. 1994 оны Парисийн олон улсын балетын тэмцээнээс алтан медаль хүртэхэд нь шүүгчээр ажилласан Наташа Maкaровь, Владимир Викторович Васильев, Галина Сетсова гэх домог болсон балетчидыг алмайруулж, гранпри шагналаас илүүд тооцогдох шүүгчдийн нэрэмжит шагналыг шуугиантайхан авч, балетын урлагийн орон зайд орж ирсэн түүхтэй.
Тамара Рохо өнөөдөр ч өөрийнхөө хэзээ ч алдагдаагүй гайхалтай техник, дур булаам, сэтгэл татсан жүжиглэлт, гэрэлтсэн их авъяасаа Их Британи улсын Лондон хотын төвд орших 1732 оноос түүхтэй Рояал Опера театрын мянга мянган үзэгчдэд хүргэсээр байна.
Түүний нэр хүнд олон улсад хэр өндөрт байдгийг илтгэх олон улсын нэр хүндтэй шагналууд нь түүнд урам зориг, ихийг хийх хүсэл тэмүүлэл өгдөг бизээ.
Олон улсын шагнал, амжилтууд:
2010     “Лауранс Оливиар” Best New Dance Production наадмын гранпри шагнал
2008     Benois de la Danse шагнал
2008     Comunidad de Madrid’s International Medal of the Arts
2007     City of Madrid’s Interpretation Award
2005     Premio Principe de Asturias a las Artes
2004     Premio Positano “Leonid Massine”
2002    Medalla de Oro al Mйrito en las Bellas Artes – Consejo de Ministros del Reino de Espaсa.
2002     Gold Medal of Fine Arts from King Juan Carlos
2002     London’s Critic’s Circle Dance Awards
2001     Sherringtons Awards Best Female Dancer of the Year
2000     Barclays Theatre Awards: Outstanding Achievement in Dance
1996     First Price of Italian Critics as Best Dancer of the Year
1994     Grand Prix Femme et Medaille Vermeille de la Ville de Paris (а l’unanimitй) – Concour International de Danse de Paris

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top