ОХУ-ын Тува болон Монголын хил дээр маш хүчтэй газар хөдлөлт болсноос хойш хэдэн цаг өнгөрөөд байна. Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж буйгаар газар хөдлөлт болсон газарт дахиад хүчтэй газар хөдлөлт болж магадгүй гэнэ. Арванхоёрдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 03:20-03:30 цагийн хооронд Тува Монголын хил орчимд рихтерийн шаталбараар 9.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Мөн ойрхон дөрвөн удаа газар хөдлөлт болсныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон байна. Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хор уршгийн талаар тодорхой мэдээлэл цацагдаагүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )