С.Жавхлан “Энэ Цагийн Эгэл Баатар” болж, дээлнийхээ нударга, захыг урж галд шатаав

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 30

Өчигдөр болсон Үндэсний Эрх Чөлөөний 100 жилийн ойн өдрөөр Монгол улсын Гавьяат Жүжигчин Самандын Жавхлан хамгийн эрэлт ихтэй хүн байлаа.

“ТВ 9″ телевизээс зохион байгуулдаг “Энэ цагийн эгэл баатар” нэртэй арга хэмжээний баатруудын нэгээр дуучин С.Жавхлан шалгарсан бөгөөд түүнд энэ шагналыг “Монголчуудынхаа сэтгэлийн гал, нүдний цогийг бадрааж, эх оронч сэтгэлгээг нь түгээн дэлгэрүүлэхийн тулд эх орныхоо өнцөг булан бүрт “Тулганы гал бадраах ёслол” үйлдэж, үг хэл, уран бүтээлээрээ үе тэнгийн залуучуудыг уриалан дуудаж, бусдад үлгэр үзүүлж яваа” тул олгосон гэнэ.

Мөн өчигдөр Төрийн ордны хүндэтгэлийн танхимд болсон “Төрийн тулганы гал бадраах ёслол” -ын үеэр тэрээр УИХ-ын гишүүдэд Монголын түүх, соёлын тухай лекц уншжээ.

Уг нь тэрээр зөвхөн дуулахаар хөтөлбөрт тусгагдсан байсан аж.

Мөн уг ёслолын үеэр дуучин С.Жавхлан дээлнийхээ нударга, захыг урж галд шатаасан бөгөөд учир нь эдгээр нь түүнийхээр  Монгол дээлний  утга агуулгыг алдагдуулахын тулд Манжийн хааны хийсэн нэмэлтүүд гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top