Энэ 12 сард Чингэлтэй дүүргийн, гэр хорооллын, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй залуу эцэг эхэд аймшигт явдал тохиолджээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлэх хугацаа нь болсон ээж өвдөж эхэлсэн даруйдаа түргэн тусламж дууджээ. Түргэн ирэхгүй байсаар дөрвөн цаг өнгөрөхөд бүсгүй аль хэдийнэ, гэр хорооллын тав тухтай биш орчинд амаржсан байна. Нөхөр нь энэ урт хугацаанд сандарч, бачимдахын туйлд автсан ч, нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр яаж, ийгээд эх, үр хоёрын хүйг тасдаж дөнгөжээ. Шоконд орсон залуу хос энэ хугацаанд аврал эрэн, түргэн тусламж руу байн байн залгасаар л байж. Ингээд дөрвөн цагийн дараа ирсэн түргэнийхэн эх, үрийг насылкан дээр ачаад, 1-р төрөх дээр авчирсан байна. Эмнэлгийн үүдээр шагайнгуут бусад эмч нар нь бүчин “яасан хүн юм” гэж асуухад түргэний эмч “гэртээ төрөлт өө” гэж өнөөх нь хээвнэг хариулжээ. Төрөхийн эмч “яасан тэгээд оёдол моёдол” гэж асуухад... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )