Өнгөрсөн оны хавар их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сар тутамд тэтгэлэг олгох тухай хуулийн төсөл батлагдсан. УИХ-аас 70 мянган төгрөг байхаар зааж өгсөн уг тэтгэлгийн хэрэгжих хугацаа нь энэ оны нэгдүгээр сарын 1 юм. Тэгэхээр оюутнууд энэ сараас эхлэн цалин авах боломжтой болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд төрийн болоод хувийн өмчийн 110 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 140 мянга гаруй оюутан суралцдаг. Тэтгэлэгт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулахаар хуульчилсан. Тиймээс нийт хэдэн оюутан тэтгэлэгт хамрагдахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас тодорхойлон гаргах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )