Автомашины шинэ онцгой албан татвар өнөөдрөөс эхлэн мөрдөгдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 02

Онцгой албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн 6-3 дахь хэсэгт авто машины импортын татварт өөрчлөлт орж буй. Энэ хуулийг нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх гэж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Замын-Үүд дэх гаалийн газар арванхоёрдугаар сарын 27-30-нд 24 цагаар ажилласан бөгөөд мөн 31-нд оройн 20.00 цаг хүртэл гаалийн мэдүүлэг хүлээн авч гаалийн хяналтыг шөнийн 00.00 цагаар тасалбар болгожээ.

Ингээд та бүхэн өөрчлөлт оруулсан хуулийн төслийг танилцуулж байна.

MOНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг: “6.3. Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

2 дугаар зүйл. Энэ хуулийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /2012 оны нэгдүгээр сарын 1/

ТАНИЛЦУУЛГА /Хуулийн төслийг боловсруулагчдын зүгээс/

Сүүлийн жилүүдэд Нийслэлийн автотээврийн хэрэгслийн тоо эрс олширч, авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа нь байгаль орчинд төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байгаа билээ. Нөгөөтэйгүүр манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Иргэд өнгөрсөн 2010 оны байдлаар нийт 24633.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний 8 сарын байдлаар 31341.0 ширхэг авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн бөгөөд хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500/см3/–ээс дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын /жийп/ тээврийн хэрэгсэл эзэлж байна. Иймд бий болсон нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа нийтэд нь хувь хэмжээг нэмэгдүүлсэнгүй. Харин тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа ихтэй буюу хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж өндөртэй, он хөгшинтэй авто тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлсэн болно. Хуулийн төсөл нь 2 зүйлтэй байх бөгөөд хуулийн төслийн 1 дүгээр зүйлд Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг дараах байдлаар өөрчилсөн.

Үүнд:



Хуулийн төслийн 2 (Энэ хуулийг Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.) дугаар зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааг зааж өгсөн болно. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсаар нийслэл хотын авто замын ачаалал буурах, байгаль орчин, хүн ардын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй, улсын төсвийн орлого нэмэгдэх давуу талтай. Түүнчлэн Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан гарсаар иргэдийн ухаалаг хэрэглээг төлөвшүүлэх, авто бензин, дизель түлшний хэрэглээг бууруулах зэрэг ач холбогдолтой болно" гэжээ.

Мөн дашрамд сонирхуулахад, өнөөдрөөс эхлэн Жолоочийн даатгалын тухай хэрэгжиж эхлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top