Сайн “гүрүүшиг”

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 02

Айл гэрийг төрийн өндөрлөгүүдтэй зүйрлэвэл ерөнхийлөгч нь гэрийн эзэн, “сангийн сайд” нь гэрийн эзэгтэй болж таарна. Бичигдээгүй энэ хууль хошин урлагийн “Х-ТҮЦ”-ийн Батаа, Төтө нарын гэр бүлд тун сайн  үйлчилдэг аж.  Жүжигчин залуус гэрийнхээ эдийн засгийг барихаар уналтад оруулчих гээд байдаг гэмтэй тул санхүүгээ  эхнэртээ даатгадаг байна. Үүгээр ч зогсохгүй “сангийн сайд”-аа дэлгүүр ороход   нь дагаж яван  горимын саналаа дэвшүүлж ачааны хүндийг үүрэн тусладаг ажээ.    Тэдний хувьд муу сангийн сайд байснаас сайн “гүрүүшиг” байсан нь дээр хэмээн үздэг гэнэ шүү.  

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top