ХОНИНЫ ОРД
Хүчин чармайлтаа гаргах амжилттай хоёр салбар танд байна. Жилийн эхний хагаст та санхүүгийн асуудалд азтай байх бөгөөд ашиг, орлого болон хөрөнгө мөнгөө нэмэгдүүлж чадна. Энэ цагаар та зөвхөн өөртөө найдах нь чухал. Мөн томоохон наймаа хийх боломжтой байна. Ангараг ба Бархасвадь нийлэн байрласан нь таны ажлыг өндөр идэвхтэй болгоно. Тэр нь эргээд таны мөнгө, хуримтлалд тустай. Хуучин ажил чинь цалин хөлс муутай байсан бол илүү хөлстэй ажлыг энэ цагаар хайж болох юм. Гэхдээ хоёр ба тавдугаар сард нэг их амжилттай байж чадахгүй.
Жилийн сүүлийн хагаст хүмүүсийн харьцаа ба аян замаас таны амжилт ирнэ. Богино хугацааны аялал, хамтын ажиллагаа танд ашигтай бөгөөд энэ хагас жил танд таатай өнгөрнө. Хувийн болон ажил хэргийн харилцааны тогтвортой байдал Ихэнх хонины ордынхонд үйлчилнэ. Харин таны амьдралын зорилгод эрс өөрчлөлт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Өөрчлөлтийг бодлоготойгоор хийх хэрэгтэй. Ажил амьдралдаа ухаангүй зүтгэх нь чухал биш, харин дотоод сэтгэлээ сайн сонс. Та хэт яаран бүхнийг авна гэвэл саад тотгортой тулгарна. Нэн ялангуяа зун, намар танд хүндрэлтэй. Жилийн турш та ажил амралтынхаа уялдааг сайн зохицуул. Оюуны хөгжилд таатай он энэ болой.
ҮХРИЙН ОРД
2012 оны эхний хагас жил Үхрийн ордныхонд хамгийн амжилтай үе байна. Хэрэв та ордныхоо эхэн хавьд төрсөн бол амжилт хурдан ирнэ. “Хэт хожуу” Үхрийнхэн түгшээд хэрэггүй таны амжилт энэ хагас жилдээ л амжин ирнэ. Олон ажил амар бүтэж, ямар ч хэрэг хурдан шийдэгдэж буйг та харах болно. Нөхцөл, шалтгаан таны талд байх болно. Мөн энэ үеийг боловсролоо дээшлүүлэхэд ашиглах хэрэгтэй. Уран бүтээлийн амжилт танд ирэх болно. Таны хүүхдүүд энэ цагаар баяр баясгалангийн эх сурвалж чинь болох ёстой.
Сүүлийн хагас жилд таны амжилт санхүүд шилжих бөгөөд таны мөнгө мэдрэх төрөлхийн мэдрэмж чинь сайжрах амой. Энэ хугацаанд таны мөнгө хангалттай байх учир та том наймаа хийхэд илүүдэхгүй. Боломжийг алдаж болохгүй.
Ажил тогтвортой наад зах нь аравдугаар сар хүртэл өөрчлөгдөхгүй. Та тууштай байж, хамт олонтойгоо тэгш, шударга харьцсанаар нэр хүндээ ихэсгэнэ. Үзэл баримтлалд чинь өөрчлөлт гарч шашинд татагдах магадлал байна. Бусдын нөлөөнд автахгүй байх нь чухал. Тийм нөлөө гарч ирэхийг үгүйсгэхгүй. Бурхнаа өөрөөсөө хай. Лам багш хэрэгтэй санагдвал сүм дуганаар ороход л хангалттай. Зун намрын цагаар алс хол явах санаа төрнө. Ер нь цагаачлалын асуудал сонирхол татах боловч аялал жуулчлал л тустай байх болов уу. Энд ухаалаг шийдвэр хэрэгтэй. Ирж буй онд таны найз нөхөдтэйгээ харьцах харилцаа илүү итгэлтэй болно. Шинэ найз нөхөдтэй болох хүслээ тэр болгон биелүүлэх гээд хэрэггүй юм. Хайр сэтгэл өөдрөг байх ба энэ цагаар амьдралаа зохиогоогүй хүмүүс амжин гэр бүлтэй бол хэмээн зурхайд бичигджээ.
ИХРИЙН ОРД
Энэ ордныхон эхний хагас жилийг өөрийн дотоод ертөнцийн хөгжилд зориулбал зохино. Янз бүрийн таавар, таамгыг тайлахад танд амжилт ирэх ёстой. Олон ч хүн танд нууцаа итгэн нээж эхэлснийг та мэдэрнэ. Таны дотоод мэдрэмж энэ цагаар нэмэгдэн олон ажил хэрэгт тус дэм болох юм.
2012 оны хоёрдугаар хагас улам их амжилтыг таны хувьд агуулжээ. Бархасбадь Ихрийн ордод байрлах цагаар олон салбарт та амжилттай учирна. Танд шинэ ирээдүй харагдан сэтгэл санаа өөдрөг байх аж. Таны мэдлэг, мэргэжил, чадвар шаардлагатай, эрэлттэй болж буй нь бас өөрийгөө хөгжүүлэхэд улам нөлөөтэй. Романтик харилцаандаа таны байдал тууштай, тайван байна. Эндээс юу хүсээд буйгаа та сайн мэднэ. Та харилцааныхаа энэ төвшний хариуцлагыг үүрэхэд бэлэн байна. Үр удамтайгаа харьцаа сайн хэвээр байна. Харин найз нөхөдтэйгөө харилцаа хурцдаж магадгүй юм. Жинхэнэ найз хэн бэ гэдэг эндээс харагдана биз дээ. Та үйлдлээ хянаж байх нь чухал.
Жилийн турш танд олон янзын төлөвлөгөө, санаа төрнө. Та хамтын дуулиан, эрсдэлтэй ажилд оролцохоос зайлсхий. Ер нь бол дотоод мэдрэмжиндээ захирагдах нь зүйтэй ч бас хэт түүнд автахаас болгоомжил.
МЭЛХИЙН ОРД
Мэлхийн ордны ихэнхэд элдэв санаа оноо, төлөвлөгөө авчирсан он ирж байна. Оны эхний хагаст элдэв шинэлэг санааг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Энэ үеэр танд боломжууд нээгдсэнийг овжин ашиглах ёстой. Энэ хугацаанд нөлөө бүхий хүмүүстэй нөхөрсөг харилцаа бас чухал байх нь. Танилтай бол талын чинээ гэдэг зүйр үг л танд энэ үеийн гол удирдлага болно.
Оны хоёрдугаар хагаст танихгүй, мэдэхгүй бүхнийг сонирхох сонирхол чинь дээд зэрэг байх юм байна. Та бусдын үйлдлийн шалтгааны сайтар ойлгож, шийдвэрийг дотоод мэдрэмжээрээ гаргаж байх болно. Зөн совин чинь улам нэмэгдэнэ. Уран бүтээлийн онгод ирэхийг үгүйсгэх аргагүй. Мэдрэмж сайжрах учиртай. Үүний зэрэгцээ амралт бясалгалд цаг илүү зарцуулах нь зохимжтой.
Гэр оронтой холбоотой бүхий л асуудалд хандах таны хандлага нь тайван, уужуу, хариуцлагатай болох гэнэ. Харин таны зүтгэл тууштай байх хэрэгтэй. Харин карьерын хувьд тийм ч тайван байхгүй. Таны зорилго хандлага хувирна. Ажлын их ачаалал хувийн болон гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй байна. Энэ хугацаанд карьертаа өөрчлөлт яаран хийх хэрэггүй гэнэ. Мөн бизнесийн түншүүддээ хэт найдлага тавих нь тус дэм багатай. Байгаагаа эвдлэх амархан л даа.
2012 онд та сүсэг бишрэлдээ сонирхол ихтэй байна. Таны санаа бодол ид шидийн тал руу хувирах магадлалтай.
АРСЛАНГИЙН ОРД
Арслангийн ордныхонд оны эхний хагас жил амжилттай байх болно. Та өөрийн зорилгодоо хүрэх бөгөөд ажил үйлсдээ амжилттай байна. Та олноос тодорсон, олон зүйлийг амжуулах болно. Таны нэр хүнд өсөхөд нөхцөл байдал сайнаар нөлөөлнө. Хүчин чадлаа нэг чиглэлд чиглүүлэх, эсвэл бага тооны чиглэлүүдэд анхаарвал амжилт ирнэ. Хэрэв бүхнийг нэгэн зэрэг олно гээд зүтгэвэл амжилт тааруу байх юм. Таны хувиа бодогч зан энд саад болох талтайг та анхаар.
2012 оны хоёрдугаар хагаст улам ихэсч байгаа найз нөхөд, санаа нэгтнүүдийн дэмжлэг Арслангийнханд ирэх ёстой. Шинэ ирээдүй, шинэ санаа бий болох бөгөөд түүнийг зөвхөн хамтын хүчээр шийдэх нь амжилтад хүргэнэ.
Ах, дүү, төрөл садантай харилцаа хэвийн, өөрчлөлт бараг гарахгүй. Өөрчлөлт нь зөвхөн таны үзэл бодолд л хамаатай байна. Танд шинэ мэдлэг, мэдрэмж төрнө. Харин аливааг эрс өөрчлөх гэж шуурхай дайрах бол амжилтыг бүдгэрүүлнэ. Ажилд өөрчлөлт гарч магадгүй юм. Хэрэв та өөрчлөлтийг шаардлагатай гэж үзэх аваас байдал таатайгаар эргэнэ. Дотны харилцаанд шинэ хүсэл, арга техник ирэх бөгөөд та түншийнхээ хүслийг цаг тухайд нь тааж байх шаардлагатай ажээ.
ОХИНЫ ОРД
Сурлагадаа анхаарч өөрийгөө хөгжүүлэхэд оны эхний хагас жил хамгийн сайн цаг болох юм байна. Охины ордныхон энэ цагаар л мэдлэг, боловсролоо дээшлүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй. Хэрэв та сурдаг бол давхар дугуйлан, курсээс мэдлэг нэмж чадна. Ямар ч тохиолдолд суралцах нь танд тустай. Мөн энэ цагаар аялал, жуулчлал хийхэд бас илүүдэхгүй. Жилийн хоёрдугаар хагаст зорилгоо биелүүлэх таатай цаг ирж байгаагийн урьдатгал бэлтгэл нь энэ болно.
Зорилго хүслээ биелүүлэх жинхэнэ оргил үе бол таны хувьд оны хоёрдугаар хагас. Нөхцөл байдал танд эерэгээр үйлчлэх учир та эрч хүчээ сарниулахгүй байх нь чухал. Санхүүгийн талд та ирж буй онд алзахгүй. Ашигтайгаар тооцон зарлагдах шаардлага байх талтай. Энд байнгын тогтмол өсөлт гарна.
Хувийн амьдралд өөрчлөлт гарсан адал явдлын сонирхол үүснэ. Хэцүү, ээдрээтэй асуудлаас зайлсхийж, яаран шийдвэр гаргах нь муу. Дур сонирхол энэ цагаар дүрэлцэн асч, унтрах нь их байх бололтой. Романтик харьцаа цаашдаа явахгүйг анхаарвал зохино. Санаа сэтгэлийн зохицолд л амжилт агуулна. Гарагсын өгүүлж буйгаар таны мөрийтэй тоглоомын шохоорхол нэмэгдэх бөгөөд харин тэр нь сайныг үл дагуулна гэдгийг санаарай.
ЖИНЛҮҮРИЙН ОРД
2012 оны од гарагсын байрлал эхний хагас жилд нь танд хүний мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалт, зээлийн асуудалд амжилт авчирна. Энэ дагуу таны амьдрал өргөжин тэлнэ. Та санхүүгийн арилжаанаас том унацтай байх нь. Хэрэв танд зээлийн мөнгө хэрэгтэй бол тэр нь амархан бүтнэ. Мөн энэ хугацаанд таны дотно харилцаа амжилттай байна. Хайрын фронтод та олон ялалт байгуулна. Энэ хоёр чиглэлээр та амжилт олох боловч зөвхөн нэгийг нь сонговол зохино.
Жилийн хоёрдугаар хэсэгт суралцах мөн өөрийн мэдлэгийн хүрээг тэлэхэд чинь таныг амжилт хүлээж байна. Шинэ мэдлэг авах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх, гадныхантай харилцаагаа бэхжүүлэх зэрэгт энэ цаг хамгийн тохиромжтой. Ерөнхий мэдлэгээ өргөжүүлэх сонирхол танд нэмэгдэнэ.
Өөрийгөө бодитоор үнэлэн цэгнэх чанар таныг 2012 оны турш орхихгүй. Энэ үеэр та ихэнх ажил хэрэгтээ чадвараа харуулан ямагт хариуцлагатайгаар хандах болно. Үүнээс үүдэн таны барьж авсан ажил хэрэг машид бүтэмжтэй байх болой.
Харин хувийн амьдралд зарим нэг эвгүй байдал үүсч магадгүй. Гэр бүл дэх харилцаа өөрчлөгдөнө. Тэр нь нэн ялангуяа эцэг эхтэйгээ харилцах харилцаанд чинь гарах магадлал өндөр байна. Яарвал даарна гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
Энэ хугацаанд ажил албанд чинь таны зүтгэж буй зорилго чиглэл гол байх аж. Ажлынхантайгаа харьцах харилцаа чинь итгэлтэй бас ээдрээтэй байх гэнэ. Энд зарчим, дотоод мэдрэмж чухал.
ХИЛЭНЦИЙН ОРД
Танай ордныхонд 2012 оны эхний хагас жил хувийн амьдрал аз жаргалтай, амжилттай байна. Одоо танд хувийн харилцаа холбоогоо бэхжүүлэн идэвхтэй хөгжүүлэх цаг ирж буй. Шинэ танил, шинэ харьцаа тогтоох боломж өндөр байна. Гэхдээ та тооноос нь илүүтэйгээр хувийн харилцааныхаа чанарт анхаарах хэрэгтэй. Боломжуудаас хэрэгтэйг сонгох цаг. Энэ цагаар таны ажил хэргийн холбоо ч сайн байх болно. Шинэ гэрээ хэлцэл байгуулах, шинэ ирээдүйтэй төслийн эхлэл энэ үеэр тавигдана.
Хөрөнгө оруулалт ба хүний мөнгө эргүүлэх асуудал оны хоёрдугаар хагаст ч амжилттай байх бөгөөд та чөлөөт мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхэд ашигтай байх гэнэ. Мөн таны ажил хэрэгч чанар улам тодорох магадлалтай. Бизнес хийхэд намрын эхэн сараас бусад үе тун тохиромжтой.
Таны дотоод сэтгэмж тогтвортой байж, өмнөх алдаа оноогоо дүгнэн ажиллах болно. Харин эрүүл мэндийн байдлаа анхааран өвчин зовлонг газар авахуулахгүй байх хэрэгтэй. Ужиг өвчин сэдрэх хандлага байна. Ажил хөдөлмөрт тогтвортой байдал төдийлөн гарахгүй. Танд өөрчлөлт хэрэгтэй гэсэн санаа төрж болох юм. Яаран гаргасан шийдвэр тийм сайнаар нөлөөлөхгүйг санах нь зүйтэй. Тууштай байхад ажил бүтэмжтэй. Үүнээс үүдэн санхүүгийн талд чинь тасалдал гарч магадгүй. Хэтэрхий эрсдэл сайн зүйлд хүргэхгүй.
Ирж буй онд та үр хүүхэдтэйгээ илүү нээлттэй, итгэл өндөр харилцааг тогтоож чадна. Танд романтик сэтгэлгээ давамгайлах учраас нэн ялангуяа ганц бие хүмүүст заяны ханиа олоход тус дэмтэй.
НУМЫН ОРД
Оны эхний хагас жил ихэнх нумынханд аз авчирна. Ажилд шинэ ирээдүй харагдана. Та ажил хөдөлмөрөө сайн, амжилттай гүйцэтгэхээс гадна ажлын хурд, эрч нэмэгдэнэ. Ажлын шинэ санаа төрөх бөгөөд байр сууриа сэлгэх бол энэ үе тохиромжтой. Ямар ч саналыг та анхааран авч үзвэл зохино. Шинэ салбарт шинэ мэдлэг, эргэжил эзэмших магадлал танд өндөр байна. Үүнээс үүдэн таны санхүүгийн байдал сайжрах хандлагатай болой. Хоёрдугаар сарын сүүлчээр энэ асуудал нааштай байх гэнэ.
Энэ хугацаанд таны хувийн амьдралд өөрчлөлт гарна. Шинэ танил, шинэ харьцаанд татагдахыг үгүйсгэх аргагүй. Нумынхан гол төлөв шинэ хүмүүстэй болзоо тогтоох бололтой. Харин тогтсон хувийн амьдралд романтик, шинэлэг зүйл үгүйлэгдэх нь тодорхой. Эхний хагас жилд тачаал янаглал, адал явдал таныг ээрэх болно. Энэ үеэр өмнө тогтсон харилцаа холбоогоо таслах гэвэл том алдаа болно гэдгийг зурхайчид өгүүлж байна.
Оны хоёрдугаар хагаст хайрын харилцаа шинэ төвшин, шинэ шаардлагатай болох юм. Нандин харилцаа үүсгэх боломж байгааг санаарай. Ганц бие нумынхан харилцааны чанарт илүүтэй анхаарах нь чухал. Ийм боломж мөддөө олдохгүй.
Хань ижилтэй нумынхан энэ цагаар хосуудын хоорондын харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэх нь чухал. Амралт, зугаа цэнгээ та нарт хэрэгтэй ч зарлага ихтэй бодчиход бас илүүдэхгүй. Шинэ хүнтэй болох гэвэл сайн үе.
2012 оны хоёрдугаар хагас нумынханд ирээдүйтэй ажил хэргийн холбоо сүлбээг авчирна. Хөрөнгө оруулагч нар эсвэл ивээн тэтгэгчдийг тууштай хайвал амжилтад хүрнэ. Тэдний тусламжтайгаар л таны төслүүд хэрэгжиж эхлэх ажээ. Найз нөхөдтэй энэ үеэр харилцаа тууштай, тогтвортой байна. Та тэдэнд итгэж болно. Гэр бүлийн доторх уур амьсгал зөөлөрч, сэтгэл санаа өндөр байх гэнэ.
МАТРЫН ОРД
Өөрийгөө бүхий л талаас сайнаар харуулах үе бол 2012 оны эхний хагас. Нэн ялангуяа уран бүтээлч хүмүүс амжилттай байх гэнэ. Та сэтгэл дагасан, өөрт тааламжтай зүйлээ хийвэл амжилт дагуулна. Эхний хагас жилд таны амьдрал, таны харилцаанд романтик эрмэлзэл давамгайлах магадлалтай. Танд хүссэнээ хэрэгжүүлэх боломж их байх юм.
Хувийн амьдралд чинь аз гийх ёстой. Та бага ч гэсэн хичээл зүтгэл гаргавал аз таны хаалгыг тогших болно. Хэрэв та хүүхэдтэй бол тэдэнд илүү анхаарал тавих ёстой харин хүүхэдгүй бол энэ цагаар л үр удамтай болохыг хичээ.
Оны хоёрдугаар хагаст ажил хөдөлмөр чинь амжилт дагуулна. Таны ажлын ачаалал нэмэгдсэн ч та сэтгэл дүүрэн урамтайгаар ажиллана. Ажлын туршлага нэмэгдэнэ. Энэ бүгдийг дагаад шинэ ирээдүй харагдана. Хамт олонтойгоо сайн харьцаатай байж нэр хүнд чинь өсөх ёстой. Нааштай бүхнийг өсөлтдөө ашиглах нь чухал байх юм. Тууштай, шургуу байх нь чухал. 2012 онд таны ирээдүйн чиг хандлага бүрэн тодорхойлогдож дуусна.
2012 онд та өөрөө хувь хүнийхээ хувьд сайн тал руугаа өөрчлөгдөх болно. Энэ нь нэн ялангуяа арванхоёрдугаар сард төрсөн матрынханд илүүтэй харагдана. Та тэргүүн эгнээнд харагдан ард орохыг хүсэхгүй. Мөн энэ хугацаа бол танд муу зуршилтайгаа тэмцэн түүнээс салахад тустай. Амьдрах орчин өөрчлөгдөх магадлал өндөр. Шинэ газар шилжин суухдаа тэр талаар сайтар судлах шаардлагатайг анхаар. Харилцаанд зарим нэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Дотоод мэдрэмж улам нэмэгдэх болно.
ХУМХЫН ОРД
Ирж буй оны эхний хагаст од гарагсын байрлал нь таны хувьд гэр орон, гэр бүлтэй холбоотой тааламжтай зүйл авчирна. Энэ цагаар танай гэр бүлийнхэн ойр дотны хүмүүстэйгээ улам сайн харилцаатай болно. Мөн орон гэрийнхээ нөхцлийг сайжруулах боломж гарч иржээ. Шинэ байранд орох эсвэл гэр орондоо засвар хийх боломжтойг гарагс өгүүлж буй.
Оны сүүлийн хагаст таны хобби, сонирхлын чиглэлээр эсвэл уран бүтээлд чинь аз ирнэ. Өөрийгөө харуулах сайхан боломж энэ болой. Үр хүүхдүүдтэй харилцаа чинь улам сайжирч зохицолтой болно. Тэд таны сургааль айлдварыг хүлээн авах нь сайжирч сэтгэл санаа чинь өндөр байх юм. Ганц бие бумбынхан энэ цагаар заяаны ханьтайгаа учрах магадлал маш өндөр байх ажээ.
Санхүүгийн хувьд бол тийм ч амжилттай он биш. Зарлагаа хянахад хүндрэл гарна. Мөнгөний гарз их бол хяналт тавих хэрэгтэй. Оюун санааны үнэт зүйлс таны хувьд чухал болж ирнэ. Сурлагадаа тууштай байхгүй бол хүндрэл гарч магадгүй. Ирж буй он энэ ордныхонд аялал жуучлал авчрах бөгөөд урьдчилан сайтар төлөвлөвөл амжилттай болно.
Харилцаанд өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй. Таны орчинд шинэ сонирхолтой уран бүтээлчид гарч ирэх бололтой. Дотоод ертөнцийнхөө зохицуулалт, судалгаанд цаг зав гаргах нь чухал. Энд харин эрс хөдөлгөөн, өөрчлөлт хэрэггүй.
ЗАГАСНЫ ОРД
Загасны ордыг удирддаг Тэнгэрийн ван гариг танай ордод байрлах учраас та энэ жилийн турш л загас усандаа жаргах мэт байх ажээ. Байгалиас заяасан чанараа та ирж буй онд дээд зэргээр харуулах боломжтой. Таны чанар бүхэнд хэрэг тустай. Танд энэ бүгдийн хажуугаар зөн билэг тодорч ирнэ.
Тэртэй тэргүй хүчтэй таны зөн совин нэмэгдэж буй учир бөө, удган болохыг хэн байг гэхэв. Харин түүнийг бодит байдалтайгаа хутгалдуулах хэрэггүй юм.
Оны эхний хагаст богино хугацааны аялал, томилгоо амжилт авчрах ёстой. Тантай уулзан учрах хүний тоо байнга өсөх бөгөөд хүмүүстэй харилцах нь ажил амьдралд чинь тустай. Хөршүүд, түншүүдтэйгээ харилцаагаа сайжруулах цаг энэ болно. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх асуудлыг шийдэхэд оны сүүлийн хагас танд тус дэмтэй. Амьдрах орчноо сайжруулахаас гадна нухацтай засвар хийлгэх нь таны хувьд том аз болох юм. Тав тухыг та хүсч байгаа учраас энд мөнгө хайрлахгүй. Санхүүгийн асуудлаар тогтвор гарахгүй учраас та эхнээсээ хуримтлал бий болговол зохимжтой. Эрсдэл хийх, хамтарсан төсөлд мөнгө хөрөнгө оруулах нь ашиг авчрахгүй.
Хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа бол сайн банканд мөнгө хийх нь бага ч гэсэн тогтвортой орлого авчирна. Ер нь бол энэ жилд орлого орлоо гэхэд бас гарз гарна гэдгийг мартах хэрэггүй байх.
Сэтгэгдэл ( 0 )