“Өглөө” хөтөлбөрийн Гэрлээ “Эх орон”-ы гүйцэтгэх захирал боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 03

"Өглөөний мэнд үзэгчид ээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс эрхлэн бэлтгэдэг “Өглөө” хөтөлбөр эхэлж байна" хэмээн инээмсэглэн  цэнхэр дэлгэц эзэгнэдэг бүсгүй бол хөтлөгч Гэрлээ.  Үзэгчид түүнийг  фм-ийн хөтлөгч гэдгээс нь илүүтэйгээр “Өглөө” хөтөлбөрийн Гэрлээ гэдгээр нь сайн мэднэ.  Цэнхэр дэлгэцээр сүүлийн үед үзэгдэхээ байсан үзэсгэлэнт бүсгүй “Эх орон” телевизийн гүйцэтгэх захирлын  албыг хашиж байгаа ажээ. Шинэ эзэнтэй болохын зэрэгцээ шинэ байранд нүүн очсон  “Эх орон” телевизийг ахлах болсон тэрбээр  хөтлөгчдийн ур чадвар болон нэвтрүүлгийн чанарт ихээхэн анхаарал хандуулан  ажиллаж байгаа гэнэ шүү.

Дашрамд дуулгахад  монголын хэд хэдэн тв бууриа сэлгэсэн байна.  Тодруулбал  “Эх орон” телевиз “Боловсрол” сувгийн байранд нүүн орсон бол “Боловсрол” суваг  “Ийгл” телевизийн байранд,  “Ийгл” тв кино үйлдвэрт шинэ байранд оржээ.

П.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(202.179.20.89) 2015 оны 11 сарын 16

Балайр хүүрэн ш дээ яаж явахаараа захирал болдог байна аа. Дарга нарын бөгсийг долоосон бузар хүүхэндээ

0  |  0
Top