Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар цаас зажилж хүний нүүр рүү нулимжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 03


Удам  дамжсан авьяаслаг  жүжигчдийн нэг Ц. Төмөрбаатар багадаа сууж байгаа хүүхдүүдийн үдээсийг холбож сандлын хөлтэй  уях дуртай, цаас зажилж байгаад хүний нүүр рүү нулимж тухайн хүнийхээ нүүрний хувирлыг харах дуртай  тун ч дэггүй нэгэн байжээ. Багаас шүлэг унших дуртай байсан түүнийг ахлах ангид ороход алиалагчаас эхлээд олон хошин шогийн номерт оруулах гэж багш нар байдгаараа хөөцөлдсөн ч бараагүй гэдэг. Харин энэ тухайгаа  гавьяат маань “Хүнд зөн совин гэж байдаг.  Угаасаа л драмын жүжигчин болох учиртай болохоороо хошин шогийн номероос зайлсхийдэг байж дээ. Нэгэнтээ “Шинэ үе” продакшны захирал Бооёо  “Төмөрбаатар тийм  л сайн юм бол над шиг хэдэн хүн удирдаад хошин шог тоглоод явахгүй яасан юм ” гэж байсан. Би драмын жүжигчин болохоос хошин шогийн жүжигчин биш. Тэгээд ч И.Нямгаваа хүүхэд залуучуулын театрыг маань сөнөөгөөгүй бол би ингэж хүнээр элдвээрээ хэлүүлэхгүй байсан” гэж гомдонгуй     тайлбарласан байна.

 Г.Энхтуяа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top