Монголын киночид өнгөрч байгаа хуучин онд чамгүй олон кино хийж кино театрууд хөл хөдөлгөөнөөр тасараагүй. Тэгвэл шинэ оны эхний долоо хоногуудад буюу 1 сарын 11-ний өдөр "ДОЗ"-ын залуусын хийсэн "ХӨХ ТОЛБОТ ХҮМҮҮС" кино Төрийн ордонд нээлтээ хийхээр болоод байна. Бүх юмны эхлэл нэгийн тооноос эхэлдэг учиртай. Тэр утгаараа "Доз"-ын Дооёо Зулаа хоёр 1.11-ний өдрийг сонгосон нь цаанаа учир утгатай гэнэ. Киноныхоо зураг авалтыг Францад хийсэн мөн анхны нээлтийг Парист хийсэн зэргээс харвал уг киноны төсөв зардал чамгүй өндөр гэдэг нь ч ойлгомжтой. Саяхан Монгол улсын ерөнхийлөгч “Тусгаар тогтнолын баяр“-аар Гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа эх орондоо ирээч ээ гэж Төрийн ордноос урин дуудсан. Төрсөн нутаг Төрийн ордондоо Морил гэж Хөх Толбот хүмүүс кино группынхэн бас уриалж 2012 оны 1-р сарын 11-ний 17.00 цагт нээлтээ сүр дуулиантай хийхээр боллоо. Дашрамд дуулгахад Төрийн ордонд болох нээлтийн билет маш цөөхөн үлдсэн тул та амжиж захиалаарай.
Холбоо барих утас: 88141817
Та бүхэн илүү ихийг www.doz.mn хаягаас үзнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )