Найруулагч Н.Наранбаатар тав дах үрийнхээ зулайг үнэрлэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 03

Ур чадвар, авьяасаараа  УДЭТ-ийн залуусыг тэргүүлэгч бол найруулагч Н.Наранбаатар.  Эхнэртээ хязгааргүй хайртай, үнэнч гэдгээ хаана ч нүүр бардам хэлдэг энэ эрхэм  саяхан тав дах хүүхдээ өлгийдөн  авчээ. Тодруулбал хоёр хүү, хоёр охинтой Н.Наранбаатарынд  тав дахь хүүхэд нь мэндэлж,  охинтой болсон байна. Шинэ хүн болон  найруулагчийн гэргий Л.Гантуяа нарын биеийн байдал сайн байгаа бөгөөд шинэ хүндээ нэр өгч амжаагүй гэнэ.  

Юутай ч Монголын үрсийг олон болгож,  аз жаргалтай гэр бүлийн үлгэр дуурайлалыг харуулж байгаа Н.Наранбаатарт баяр хүргэе.

П.Төгөлдөр  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top