Бэлтгэл офицер, цэргийн үүрэгтний 2012 оны бүртгэл 2012 оны 01 дүгээр сарын 04-нөөс 22-ны өдрүүдэд хорооны байранд явагдах тул 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд бүртгэлд хамрагдана. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримттай ирнэ.
1. Иргэний үнэмлэх /байхгүй бол төрсөний гэрчилгээ/
2. Бэлтгэл офицерын үнэмлэх
3. Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь зурагтай/
4. Ажлын газрын болон оюутны үнэмлэх
Ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00-20.00 цагийн хооронд бүртгэл явагдана. Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлнэ үү. Дээрх хугацаанд зөрчилтэй иргэдийн зөрчлийг арилгаж, ямар нэгэн хариуцлага тооцохгүй.
Сэтгэгдэл ( 0 )