Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 05

Өнөөдөр сэтгүүлчидтэй хийдэг 4:11 уулзалт  боллоо. Уулзалтад  Ардчилсан намын дарга, Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар оролцлоо.  Энэ уулзалт дээр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг  албан ёсоор мэдэгдэв. Уг асуудлыг ойрын үед болох Ардчилсан намын ҮЗХ-ны хурлаар баталгаажуулах юм байна. Энэ жилийн сонгуулиар улс төрийн намууд дан дангаараа өрсөлдөнө. Хамтарсан Засгийн газарт орсон үүргээ Ардчилсан нам гүйцэтгэсэн гэж үзэж байгаа ажээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top