С.Батболд: Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 05

 

АН хамтарсан Засгийн газраас гарах тухайгаа мэдэгдсэн.

АН-ын дарга Н.Алтанхуягийг ийм мэдээлэл хийсний дараа Ерөнхий сайд С.Батболд өөрийн твиттерээр харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хамтарсан Засгийн газрын тэргүүний хувьд Ардчилсан намыг Засгийн газраас гарах мэдэгдэл хийсэнд харамсаж байна. Монголчууд бид ярьдаг, ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж. Хамтарсан Засгийн газрын ажлын биелэлт 82 хувьтай байгаа. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг шиг Ардчилсан нам Засгийн газраас гарахгүй гэдэг шийдвэрийг ҮЗХ-р эцсийн байдлаар шийднэ гэдэгт найдаж байна” хэмээжээ.

/www.mminfo.mn/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top