АН-ын зургаан сайдын суудал эзгүйрэх нь ээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 05

 

Хамтарсан Засгийн газраас АН гарахаа зарласан тул тус намын гишүүдийн эзэлж байсан зургаан сайд, мөн дэд сайдуудын суудал онгойх гэж байна.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мөн Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Н.Ариунсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд А.Гансүх нарын суудал  эзгүйрч байгаа тул  тэд нарын оронд  шинэ сайд томилох асуудал МАН-д үүсч байна.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top