Ард түмэн дунд “алаг нүдэн Одноо” гэж алдаршсан Х-ТҮЦ хамтлагийн жүжигчин И.Одончимэг энэ намар “Гурван гал” эмнэлэгт амаржиж хоёр дахь охиныхоо зулайг үнэрлэсэн билээ. Өөрөөсөө 20 шахам дүү залуутай анх хайр сэтгэлийн холбоотой болоход тэдний харилцааг удахгүй гэсэн хүмүүс олон байлаа. Гэвч хосууд элдэв хэл амыг үл тоон , урлагийг дээдэлдэг сайхан гэр бүл болсон. Тэгвэл саяхан жүжигчин Т.Бархүүгийнх дахин бүл нэмжээ. Тухайлбал И.Одончимэг гавьяатын том охин амаржиж жүжигчин Бархүү гучхан насандаа Монголын хамгийн залуу өвөөгөөр тодорсон байна. Халуухан хосуудыг маань эмээ өвөө болгосон гавьяатын охин СУИС-ийн жүжигчний ангид сурдаг ажээ. Залуухан өвөөд баяр хүргэхийн ялдамд зээгийнх талаар тодруулах гэсэн боловч мессежеер хариу өгье гээд таг чиг болов. Юутай ч Монголын ард түмний хайрлан хүндэлж явдаг Т.Бархүүгийн гэр бүлд аз жаргал хүсье.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )