“Их засаг”-ийн Ням-Осорын хүү Учрал аавтайгаа нэг өдөр мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 06


 Чингис хаанаар “занималдсан” Ням-Осор захирал хүү охин хоёртой.  Шинэ оны дараахан  түүний хүү Учрал  27 насныхаа төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн. Тэгэхдээ ардчилсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үйл хэргийг залгамжилж, архи дарсгүй,  өөдөө дээшээ байхыг бэлгэдэж оргилуун дарсаар ширээгээ чимсэн аж. Архигүй нийгмийн төлөө чадлаараа  зүтгэсэн түүний энэ үйлдлийг зарим нэг уран бүтээлч нөхөд нь шоолонгуй харж зогссон гэх.  Тимон  нэрээр уран бүтээл туурвин,  хип хоп дуугаараа хүүхэд залуусыг байлдан дагуулж,  багны ард хэн байна вэ  гэсэн оньсого тааврын эзэн болж явсан тэрээр сүүлийн үед улс төрд хүч үзэхээр уяа сойлгоо тааруулж байгаа. МАН-ны дэргэд дэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг тэрээр энэ хорвоод мэндлэхдээ  эцэгтэйгээ нэг өдөр  буюу нэгдүгээр сарын 2-нд мэндэлжээ. Ийм хувь тохиосныг бэлгэдэн аав нь хүүдээ Учрал нэр хайрласан гэнэ шүү.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top