Бээжин хотод нэгэн эмэгтэй баатар гарч ирлээ. Гуйлга гуйдаг, орон гэргүй хүмүүст баатрын хувцас өмссөн нэгэн бүсгүй хоол, хувцас, хэрэглээний мөнгө өгдөг болжээ. Тэрбээр цэнгэр өнгийн маск зүүдэг бөгөөд өөрийгөө “Rosebud Woman” буюу залуухан үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн нэрлээд байгаа юм.
Тодорхой хугацааны давтамжтайгаар гарч ирдэг энэ бүсгүйн зургийг цөөхөн хүн л дарж чаджээ. Өнөөдөр тэрбээр хятадын хэвлэлийн баатар болоод байгаа гэнэ. Харин баг зүүсэн энэ эмэгтэй хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )