7000 ангитай кино үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 07

Британийн телевизийн "Соronation Street” олон ангит киноны од Майкл Ли Веллийн бага насны хүүхдийн садар самуунтай холбоотой хэргийг хэрэгсэхгүй боллоо. Гурван сарын мөрдлөгийн дараа 46 настай жүжигчинд ял тулгахаа больсон тухай албаныхан мэдэгдсэн байна.

Өнгөрөгч есдүгээр сард нэгэн сургуулийн сурагч охин бээр Ли Велл өөрийг нь зургаан настай байхад хүчирхийлсэн хэмээн мэдэгдсэнээр жүжигчинд хавтаст хэрэг нээсэн юм. Майкл тулгаж буй ялыг буруушааж, өөрийн гэм буруугүйг нотлохын тулд бүхий л чадлаа дайчилна хэмээн мэдэгдэж байсан юм. Шүүхийн мөрдлөгийн үеэр түүнээс эхнэр нь салж явсан билээ.

"Соronation Street” кинонд Ли Велл 28 жилийн туршид механикч Кевин Вебстерийн дүрд тоглож байгаа бөгөөд 196С онд эхэлсэн энэ савангийн дуурь 2009 оны нэгдүгээр  сард 7000 дахь ангиа толилуулж байсан юм. Уг олон ангитын 1940 онд зохиогдсон үндсэн хөгжим нэгдүгээр ангиасаа хойш огтхон ч өөрчлөгдөөгүй, мөн Queen хамтлаг “I want to break free” дууныхаа клипт энэ киноны тайз, хэрэгслийг ашигласан зэрэг олон сонирхолтой баримт энэ кинотой холбоотой.

Эх сурвалж: Амралтын шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top