Таксины үнийг дураараа тогтоож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 07



Эрдэс баялаг, эрчим хүчний яам өчигдөр оройн 20 цаг өнгөртөл хуралдсаны эцэст шатахууны үнийг дунджаар 260 орчим төгрөгөөр нэмэх шийд гаргасан нь олны нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Шийдвэр гарахтай уралдан өчигдөр оройн 21 цагаас эхлэн зарим шатахуун түгээх станцууд 1590 төгрөгөөр худалдаалж байсан АИ-92 бензиний үнийг 260 төгрөгөөр нэмж, 1850 төгрөг болгосон бол өнөөдөр өглөөнөөс ихэнхи ШТС-ууд ээлж дараалан үнээ нэмсээр байна.

Салбар хариуцсан яамны зүгээс одоог хүртэл энэ талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Гэтэл шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдэж байгаа энэхүү үйл явдлыг дагаад таксины үйлчилгээ эрхлэгчид хэдийнэ үнээ нэмж амжээ. Тухайлбал, албан ёсоор такси үйлчилгээ үзүүлдэг зарим байгууллагууд нэг км тутамд 900-1000 төгрөгөөр үйлчилж байгаа бол зарим хувь хүмүүс такси үйлчилгээний нэг км-ын үнээ 700 төгрөг болгоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top