Инээд гэдэг ид шидтэй, хүнд аз жаргал авчирдаг сайхан энергитэй зүйл билээ. Жаргалтай амьдрал гэж байдаггүй, аз жаргалтай өдрүүд гэж бий гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг. Чухам энэ аз жаргалтай өдрүүдийн тоог нэмэгдүүлж байдаг хошин урлагийн хамтлагууд дундаас “Шинэ үе” продакшныхан бусдаасаа харьцангуй цалин өндөртэйд тооцогддог аж. Тэдний ажлыг өдрөөр тооцдог бөгөөд жүжигчин болгон өөр өөр гэрээтэй. Хэдийгээр нэгэн продакшнд ажиллаж байгаа ч хэн хэнийгээ ямар цалин авдгийг мэддэггүй гэнэ шүү. Тус продакшны захирал жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд тухайн жүжигчний ур чадвар, ажилдаа хандах хандах хандлага, гүйцэтгэл зэргийг харж үнэлдэг аж. Сонирхуулж хэлэхэд, “Шинэ үе” продакшны залуу жүжигчид бүгд цалингаараа машинтай болжээ. Тэд ч ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байдаг юм билээ. Инээд хөөрөөр ард түмнээ баярлуулж, авьяаслаг залуу жүжигчдэд ажиллах амьдрах боломжийн нөхцлийг санал болгодог Бооёодоо талархаж буйгаа илэрхийлье.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 2 )
Мундаг захирал байанаа. Ажил амьдраллд амжилт хүсэе\n