2012 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 28 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 87 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүнээс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.
Эх сурвалж: Tsag agaar.mn
Сэтгэгдэл ( 0 )