Ам.долларын ханш чангарснаас газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ нэмэгдсэн тул нефть импортлогч компаниуд түлш, шатахууны үнээ нэмээд буй.
Өнгөрсөн баасан гарагийн 21.00 цагаас эхлэн “МТ Ойл” болон “Жаст Ойл” компанийн ШТС-ууд түлш шатахууны үнээ нэмсэн бол өнөөдрийг хүртэл “Петровис”, “Сод Монгол” –ын ШТС-ууд хуучин үнээр нь борлуулж байв.
Өнөөдөр 12.00 цагт “Петровис” компани албан ёсны мэдэгдэл хийж, тухайн цагаас эхлэн тус компани түлш, шатахууны үнээ нэмж буй тухайгаа мэдэгдэв. Гэхдээ бусад компанийн борлуулж буй үнээс бага ч болов хямд үнээр худалдаалах ажээ. Ингэхдээ А-80 авто бензин литр тутамдаа 1515 төгрөг, АИ-92 шатахууныг 1820 төгрөгөөр худалдаална гэлээ. Харин дизель түлшний тухайд бусдын жишгээр литр тутамд нь 1885 төгрөгөөр борлуулах аж.
Нийслэлийн хэмжээнд А-80 литр тутамдаа 1550, АИ-92 1850, АИ-95 2000, харин дизель түлш 1885 төгрөгийн ханштай байгаа билээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )