”Содмонгол” өнөөдрөөс үнээ нэмнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09


Өнгөрөгч баасан гаригаас хойш өнөөдрийг хүртэл шатахууныхаа үнийг нэмээгүй хоёр газар байгаа нь "Сод Монгол", "Петровис".

Харин "Сод Монгол" өнөөдрөөс үнээ нэмэхээр болжээ. Үнийн нэмэгдэл нь зах зээлтэйгээ адилхан байх гэнэ. Ам.долларын ханшийг 1250-иар тооцож байсан тул үнээ нэмэхээс өөр аргагүй болж байна гэлээ.

Ердөө нэг сарын дотор 1336-1465 төгрөг хүртэл өссөн ам.долларын  ханш нефть импортлогч компаниудыг  шатахууны үнээ литр тутамд  260-300 төгрөгөөр өнгөрөгч баасан гарагаас бямбад шилжих шөнө нэмэгдүүлэхэд ийнхүү хүргэлээ.

Одоогоор ҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос энэхүү үнийн нэмэгдлийн буруутнаар Монголбанкыг нэрлээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top