Нийтийн тээврээр зорчих тасалбарын үнэ нэмэгдэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09


 

 Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяраас өнөөдөр шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор хотын нийтийн тээврийн автобусны зорчих тасалбарын үнэнд өөрчлөлт орох эсэх талаар лавлалаа.


Тэрээр “өөрчлөлт орохгүй гэдгийг бид тооцоолсон” гэж хэлсэн. Харин такси 800 төгрөгөөр үйлчилж байгаа болон жижиг оврын автобус буюу микрүүд 700 төгрөгөөр үйлчилж байгааг хэрхэн зохицуулах вэ хэмээн асуухад “бид энэ асуудлыг хянадаггүй” хэмээн хариуллаа.

Мөн ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “талхны үнэнд өөрчлөлт” орохгүй хэмээн хариулсан. Бид “Өгөөж” компанитай холбоо барьж сар шинийн хэвийн боовны үнэнд өөрчлөлт орсон эсэхийг маркетингийн албаны дарга Өлзий бадрахаас асуухад “Бид 1700-оор зарж байснаа 1500 болгосон. Одоогоор энэ үнээрээ зарна. Гурил, түүхий эдийн тодорхой хэмжээний нөөцтэй байгаа. Тэр нөөцөө барихыг хичээнэ.  Гэхдээ нөөц мэдээж хязгаартай” хэмээн хариулсан.

Харин “Талх чихэр” компанитай холбогдоход “Одоогоор нэмэх шийдвэр гараагүй байна. Байдлыг харзнаж байж болно. Нэгэнт бид талхаа машинаар зөөвөрлөдөг учир одоо шууд үнэнд өөрчлөлт орохгүй гэж хэлж чадахгүй байна” хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top