Жүжигчин Д.Оюунтуулд танихгүй дугаараас хүнтэй суухыг сануулсан мессеж ирдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

 

“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул  “Овжин охид”,” Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг кинонд тоглосоноос гадна өнгөрсөн жил 25-р суваг телевизийн “Ханилснаас илүү амраг” олон ангит киноны гол дүрийн нэгийг амилуулсан билээ. Тэрээр телевиз, хошин урлагийн тогоонд давхар чанагдаж яваа адтай нэгэн.   Жүжигчин бүсгүй маань өнөөг хүртэл ганц бие яваа. “Гуч гараад эхлэхээр хүмүүс яагаад хүнтэй суухгүй байна, нас чинь яваад, яс чинь бэхэжлээ” гэдэг. Би өнөөг хүртэл хүнтэй суугаагүйгээ цэвэр хувь тавилан гэж бодож явдаг. Нэг л өдөр би гэрлэнэ.  Магадгүй дөч гарсан хойноо ч гэрлэх юм билүү.  Харин миний өмнөөс хүмүүс их санаа зовоод байгаа нь хачирхалтай санагддаг. Тэр бүү хэл элдэв танихгүй дугаараас “Хүнтэй суу, жил ирэх тусам үрчлээ чинь нэмэгдэнэ” гэж мессеж ирж байсан.  Энэ тал дээр намайг дорд үздэг хүмүүсийг би өрөвдөөд өнгөрдөг” гэжээ. Ганц бие байгаа нь түүнд харин ч өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог аж. Тэрээр СУИС-т найруулагчийн чиглэлээр магистр хамгаалахаар суралцдаг юм билээ.   Авьяаслаг жүжигчин бүсгүйдээ амьдралын турш хамтдаа байж, аз жаргал бэлэглэх ханьтайгаа хурдан учрахыг ерөөе.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top