Цагдаагийн Ерөнхий газраас 2012 оны 01 дүгээр сарын 06-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтэд “... цагдаагийн албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой асуудлаар шалгагдаж байгаа цагдаагийн алба хаагчдын хүсэлтийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын удирдлага хүлээн авч уулзан холбогдох хэрэгтэй холбоотой асуудлаар дурдагдсан асуудлаар хүсэлт гаргаж байна.
1. Монгол Улсын Их хурлаас 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсгийн “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч, хорих байгууллагын алба хаагч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Цагдаагийн алба хаагч нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3,4 дүгээр зүйлийн заалтаар цэргийн алба хаагчдын ангилалд хамаарагдахгүй байна. Иймд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдыг Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлд заасан цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан хулуь эрх зүйн үндэслэлтэй эсэх”.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэхь хэсэгт “мөрлөн байцаагч, .... нь хэргийн байдлыг ”тал бүрээс нь бүрэн болитойгоор нотлохыг тулд хулуьд заасан бүх арга хэмжээг авч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан тул яллах талыг хэт баримтлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан тухай гомдлыг хянан үзэх.
3. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.6 дахь хэсэгт “яллагдагч өөрт холбогдсон хэргийн материалтай танилцах”, 217 дугаар зүйлийн 212.7 дахь хэсэгт “мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ” гэсэн заалтууд мөрдөн байцаалтын явцад хэрэгжээгүй гэдгийг хянан үзэх. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225, 226 дугаар зүйлийн заалтуудын хүрээнд хянан үзэж, шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байв.
Сэтгэгдэл ( 0 )