ВХ ирэх сард тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

“D-Money” продакшнаа байгуулж, “Зөв бай” шинэ цомогт багтсан дуугаа клипжүүлэх гээд уран бүтээлийн ургац арвинтай байгаа дуучин ВХ энэ оны бөгсөн дээр тоглолтоо хийхээр болжээ.

 

Тэрбээр хоёр дахь бие даасан тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 2-нд буюу өөрийн төрсөн өдрөөрөө хийхээр болсон байна. Түүний тоглолтын нэр нь “Who is BX” гэнэ.

 

Мэдээж хэрэг, дуучин залуугийн тоглолтод “My Love” цомгийн хит дуунууд, мөн шинэ уран бүтээлүүд нь эгшиглэх ажээ. Мөн дуучин ВХ энэ жилийн завгүй ажиллахаар шийдсэн тухайгаа саяхан хэлсэн байна лээ.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top