Сүхбаатар дүүрэгт гарсан гэмт хэргүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Нуурын 7-76 тоотод байрлах агуулахаас эд зүйл алдагдлаа гэсэн мэдээллийг 01-р сарын 07-ны 00:20 цагт авч, шалгахад, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч “Мөнхжиндмэн” ХК-д ачигч ажилтай 32 настай М нь тус компанийн агуулахаас  хөлдөөгч 3 ширхэг, угаалгын машин 10-ыг хулгайлан авч байгаад хохирогчид баригдсныг тогтоон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн  шалгаж байна. 

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг “Жоби” төвийн орчимд 01-р сарын 07-ны 13.00 цагийн орчим хэсэг иргэн сэжиг бүхий зүйл авч явахыг саатуулан шалгахад, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөлийн барилгаас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны иргэн 50 настай эрэгтэй Э нь бусадтай бүлэглэн эд зүйл хулгайлан зарах гэж  авч явсныг илрүүлэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн  хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна 

 Бусдын сонор сэрэмжгүй байдлыг ашиглаж, эд зүйлийг нь хулгайлах гэмт хэрэг тасрахгүй байгааг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа.  Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Гэрэл” үсчин дотор мөнгөө алдлаа гэсэн иргэний мэдээллийн дагуу 01-р сарын 07-ны 15.30 цагт шалгахад, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн 54 настай эрэгтэй Л-ыг үйлчлүүлж байхад нь тус газрын үсчин Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн 22 настай эрэгтэй Г нь хулгайлсаныг илрүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top