Хайхрамжгүй байдлын улмаас хуруугүй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

 Хөдөлмөр хамгаалалтын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандсанаас үүдэлтэй гэмтэл өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. ГССЗҮТ-ийн  хүлээн авах тасагт гараа тасдуулсан хүн ирлээ гэсэн мэдээллийг 01-р сарын 07-ны 10.40 цагт авч шалгахад, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “New West” ХХК-ийн  ноос угаах  цехийн угаах машинд тус компанийн ажилчин Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 25настай эмэгтэй О нь өөрийн өмсч байсан цамцаа угааж байгаад баруун гарын 5-н хуруугаа тасалж гэмтээснийг тогтоосон байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top