Хулгайлагдсан хэмээн худал мэдээлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 09

Гэртээ хоноогүй охин гэрийнхэндээ өөрийгөө бусдад хулгайлагдсан хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр 01-р сарын 06-ны 18.00-д  100 айлын автобусны буудал дээр  үл таних 2 эрэгтэй хүн хүчээр амыг нь таглаж нүдийг нь боож автомашинд суулган, хаана байгаа нь мэдэгдэхгүй амбаарт цоожлон барьцаалсан байна” гэдэг мэдээллийг гэрийнхэндээ өгчээ. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай шалгахад, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэн, Ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч 17 настай эмэгтэй О нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах  найзындаа хонохдоо гэрийнхэндээ худлаа мэдээлэл өгсөнийг тогтоосон байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top