Vс арчилгаа зөв угаахаас эхэлдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 10

Өнөө vед хvмvvс vснийхээ эрvvл байдал, зөв арчилгаанд анхаарлаа илvvтэй хандуулдаг болжээ. Гэвч vсээ гэмтээх, зөв арчлахын тулд vснийхээ төрлийг зөв  тодорхойлох нь чухал. Vс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн дөрвөн төрөлд хуваагддаг. Хэвийн vс гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагдана. Хэрэв таны vс зөөлөн налархай, ширэлддэггvй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрvvл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та vсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, өөрөөр хэлбэл эрvvл сайхан vстэй юм байна.

Тослог vс бvрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсний дараа тослогтон бөөгнөрч, хиртэй, бохир мэт санагдаж эхэлдэг. Vсний тослог олдмол болон удамшлаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилттэй холбоотой.

Хуурай vс гэрэл муу ойлгодгоос болоод бvрсгэр, өнгө муутай харагддаг ба гялтганадаггvй. Ийм vс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг агаад vзvvр нь салаалсан байна. Ихэнх хvмvvст тохиолддог энэ хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин vсээ буруу арчилснаас болж vvсдэг.
Холимог төрлийн vстэй хvмvvсийн тоонд гол төлөв урт vстэнvvд ордог. Булчирхайнаас ялгарч буй тос vсний уртад бvрэн хvрэлцдэггvй учраас уг нь тослог, vзvvр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог vсний vзvvр байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрvvл хоолны дэглэм хэрэгтэй.
Vс арчлахад юуг анхаарах вэ
Vсээ эрvvл сайхан, гэмтэлгvй харагдуулахын тулд цагаа олсон зөв угаалга маш чухал ач холбогдолтой. Vсийг ерөнхийдөө онцлогоос нь шалтгаалан өдөр тутмын угаалгаас 8-10 хоногт нэг удаагийн давтамжтайгаар угааж болдог. Баримтлах зарчим нь тун энгийн. Өөрөөр хэлбэл угаах зайлшгvй гэж vзсэн vедээ л vсээ угаах хэрэгтэй. Жишээ нь, vсний гель, хөөс, лак зэрэг vсийг хатууруулж гэмтээдэг хэлбэржvvлэгч бэлдмэл тогтмол хэрэглэдэг хvмvvс vсээ өдөр бvр угаах шаардлагатай болдог.
Өдөр тутам vсээ угаадаг хvмvvс зориулалтын зөөлөн шампунь сонгох нь эvйтэй. Vсээ угаахдаа хэт халуун болон хvйтэн усаар угааж болохгvй ба усны температурын тvвшин 3.5-45 градус байх ёстой ажээ. (Мөн vсний тослог их байх тусам усаа бvлээсгэх (хvйтэвтэр) шаардлагатайг сана. Vvнээс гадна шампуниа хуурай vсэн дээрээ тvрхэж болохгvй ба эхлээд vсээ сайтар норгоод, дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, хоёр алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж vvссэн хөөсөөр vсээ угаах нь зөв.
Мөн vсээ, дор хаяж 2 удаа угаах шаардлагатай ба эхний угаалтаар хир, тоос шороо, арьсны тослогийг арилгаж удаахь угаалтаар жинхэнэ шампуний эмчилгээний идэвхжил харагдах учиртай. Харин шампунь болон бусад угаагч бэлдмэл хэрэглэсний дараа vсний гадарга дээрх угаагч бодисын vлдэгдлийг сайтар усаар зайлан арилгах хэрэгтэй. Мөн угаахаас өмнө сайн самнасан vс угаасны дараа орооцолддоггvй амархан (хэвд ордог) самнагддаг гэдэг. Богино vсийг угаас нь, харин урт vсийг vзvvрээс нь дээш ахих замаар самнах хэрэгтэйг сана. Vсийг нойтон байхад нь самнах нь буруу ба зайлшгvй тохиолдолд төмөрлөг биш хуванцар, модон самаар самна.
Vс хатаах хамгийн шилдөг арга бол өөрөөр нь хатаах явдал бөгөөд зарим тохиолдолд халуун алчуур хэрэглэж болдог. Хатаагч сэнс ашиглахаас аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв vсээ сэнсээр хатааж хэлбэрт opyyлаx бол хvйтэн сэнсээр толгойноосоо 40 см хэртэй зайнаас барьж vлээлгэвэл зохино.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top