Нөхрөө зөв хайрлах 60 арга

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 10

Нөхөртөө хайртайгаа мэдрүүлнэ гэдгийг санасныг бодоход хөгжилтэй ажил шүү. Жижигхэн хичээл зүтгэл ч та хоёрын амьдралд том өөрчлөлтийг авчирна. Түүнийг зөв хайрлавал, тэр ч бас таныг зөв хайрлах аргад суралцана.


1. Түүнд зүгээр л итгээд найзуудтайгаа амралтанд явахыг нь зөвшөөр. Тэр харин ч чамайг санасаар ирэх болно.

2. Найзуудын чинь хажууд нөхөр чинь ямар ч утгагүй онигоо ярьвал, бантсан царай гаргахын оронд инээ. Ядаж эхнэртээ хүндлэгддэг байхыг тэр хүсэх нь мэдээж.

3. Машинд явж байхдаа солгой хоолойгоор чанга дуулахыг нь зөвшөөр.

4. Мөнгөө түрийвчиндээ биш үргэлж өмднийхөө арын халаасанд хийдгийг нь бүү шүүмжил. Харин ийм гэм хоргүй жижигхэн зуршлуудыг нь өхөөрд.

5. Түүнд хайртай бас, түүнийг сайхан залуу гэж боддог гэдгээ хэл.

6. Түүний төлөө хичээл зүтгэл гаргахдаа бүү цааргал, бүү бухимд. Тэр таныг хайрладаг болохоор таниас ч бас халуун дулаан байдал, хайрыг хүртэх эрхтэй.

7. Уян хатан байж, тэр ч бас цээжин дотроо зүрхтэй хүн гэдгийг сана.

8. Түүнтэй зөвлөлгүйгээр байрнаасаа нүүх, машин авах, гэртээ хамаатнаа авчирч амьдруулах зэрэг том шийдвэрийг бүү гарга. Тэр өөрийгөө гэр бүлийн чухал бүрэлдэхүүн гэдгээ мэдэж, хичээг.

9. Хамтдаа болзоонд явж, жүжиг үзэж, дэлгүүр хэсч байгаа үедээ асуудал тоочиж хэрэггүй. Үүний оронд цугтаа хөгжилд.

10. Чам дээр очих гэж өвлийн хүйтэн, замын түгжрэлийг ажирдаггүй байсных нь төлөө, өөртөө хувцас авахдаа өдрийн хугасыг ч зарцуулдаггүй хирнээ, чамд туфль бэлэглэхийн тулд найзууд руу чинь утасдаж нууцаар размерийг чинь асууж байсных нь төлөө түүнийг нэг удаа уучил.

11. Түүний хувьд үнэ цэнэтэй зүйлсийг олж нээ. Чи одоо хүртэл нөхрийнхөө ажлын талаар тодорхой мэддэггүй юм биш биз?

12. Хүүхдүүдээ эзгүйчилж байгаад, зөвхөн түүнтэй цуг оройн хоолоо ид. Хааяа ч болов хоёулахнаа байсан мөчүүдээ эргүүлж авчир.

13. Нөхрөө ажлаасаа орж ирэхэд нь яаж угтсанаас тэр оройны гэр бүлийн уур амьсгал шалтгаална. Орж ирснээс нь хойшхи эхний хэдэн минутыг эерэг өнгөрүүл. Тэгвэл тэдний ажлын стресс тайлагдаж , чамайг, бас хүүхдүүдээ хайрладаг гэдгээ харуулах боломжтой болно.

14. Хэн нэгэнд нөхөртэй чинь хүндэтгэлгүй харьцахыг бүү зөвшөөр. Түүнийг хамгалж, өмгөөл.

15. Түүнд ямар нэг сайхан үг хэлж байхдаа итгэл төгс бай. Эрэлхэг зориг, чадвар чансаанд нь бүү эргэлз.

16. Жил бүрийн эхэнд түүнтэй гэр бүлийнхээ оны төлөвлөгөө, зорилгын талаар ярилц. Гэхдээ яриагаа аль болох хөнгөн хирнээ нухацтай байлгаарай. Жишээ нь оны сүүл гэхэд шинэ байранд орох, хамтдаа европын орнуудаар аялаж үзсэн байх, хүүхэдтэй болсон байх гэх мэт. Ингэх нь та хоёрыг “нэг баг” гэдгийг мэдрүүлнэ.

17. Бүх юмыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэх гэж бүү оролд. Түүнд цаг гарга.

18. Ажлаасаа тараад ирэхэд нь түүний хөлөнд массаж хийж, нурууг нь илж өг.

19. Ажил дээрээ байхад нь түүнд ямар их хайртайгаа хэлсэн мессеж илгээ.

20. Ямар нэг том төслийн ард гарах юм уу, нэр хүндтэй байгууллагатай гэрээ хийгээд гэртээ ирэхэд нь “Хайр нь чамаараа бахархаж байна. Миний төлөө хичээдэгт чинь баярладаг шүү” гэж хэл. Тийм ээ, тэр ганцхан чиний төлөө ч биш бас өөрийнхөө төлөө ажиллаж байгаа л даа. Гэхдээ ингэж хэлвэл тэр өөрийгөө чинь өмнө хариуцлага хүлээсэн баатар гэдэгт итгэх болно.

21. Мөнгөө өөрийнхөө төлөө зарцуулахыг нь зөвшөөр. Түүнтэй хамт дэлгүүр хэсэхдээ заавал өөртөө ямар нэг юм авахуулж дөнгөдөг үү? Хэрэв тийм бол, нэг удаа ч гэсэн хамт хувцас авахаар явахдаа дан эрчүүдийн тасгаар ороорой.

22. Түүнд зөвлөгөө өгөхдөө их мэдэгчийн дүрээр биш, санаа тавигчийн дүрээр хэл.

23. Түүнээс хэрээс хэтэрсэн юм хийхийг бүү шаард. Тэр мөнгөний машин биш. Харин таны хань нөхөр. Түүнд амрах боломж олго, урам зоригийг өг.

24. Нөхрийнхөө талаар хүмүүсийн дэргэд магтаж ярь.

25. Тэр ядарсан царайтай харагдаж байвал хэлэх гэсэн юмаа товч байлга. Тэгээд унтаад амарсных нь дараа үргэлжлүүлж ярья гэж хэл.

26. Нөхрийнхөө чамд таалагддаг зан чанаруудаас 10-ыг жагсааж бич.

27. Хүүхдүүдийнхээ хажууд түүнийг хүндэл.

28. Түүний хамаатан, найз нөхдийг өөрийнхтэйгөө бүү харьцуул.

29. Нөхөр чинь шинэ авсан ажлаа хийж чадна гэдэгтээ эргэлзэж байвал, түүнийг тэврээд, “Би чамайгаа амжилттай ажиллаж чадна гэдгийг мэдэж байна” гэж хэл.

30. Олон хүний дунд, бие биенээсээ хол газар зогсож байхдаа түүн лүү хараад инээмсэглэх юм уу нүдээ ирмэ.

31. Түүний дэргэд өөр эрэгтэй хүнд илүү их анхаарал халамж тавих хэрэггүй. Тэр өөрийгөө чиний хувьд хэн ч биш мэтээр мэдрэх болно.

32. “Чамаас л боллоо” гэхийн оронд “Хоёулаа хамтдаа энэ асуудлыг шийдье” гэж хэл.

33. “Би чамд хэлээ биз дээ?” гэж хэлж зүрхийг нь бүү шархлуул.

34. Гадуур явж байхдаа түүний гараас хөтлө.

35. Түүнтэй зөвлөлдөлгүйгээр унтлагын өрөөнийхөө тавилгын байрыг бүү соль.

36. Том асуудлуудыг түүнд найдаад орхи. Гэхдээ ингэхээсээ өмнө түүнд итгэдэг гэдгээ ухааруул. Та эр хүн шиг бүхнийг өөрийнхөө нуруун дээр үүрэх гээд байвал, тэр гараа хөдөлгөхөө ч болино.

37. Сул дорой, эмзэг турьхан мэт харагдаж түүнээр хайрлуул. Хэдий чи хүчирхэг бүсгүй байсан ч тэглээ гээд хатуу ширүүн загнаж, түүнийг дорд үзэж болохгүй. Үр дүн чиний талд гарахгүй.

38. Түүнийг үл тоомсорлож, илүү үзэхээ зогсоо.

39. Гэр бүлдээ баяр хөөр авчир. Цуг хошин шог, инээдмийн кино үз. Хамтдаа инээ.

40. Өмдийг нь түүнээс асуулгүйгээр бүү тайр.

41. Ширээн дээр нь байгаа бичиг цаасыг хог шиг үзэж бүү хая. Түүнийг муу ч, сайн ч эр хүн гэдгийг ойлго.

42. Өөртөө таалагд. Ямар сайхан эмэгтэй болохоо түүнд мэдрүүл.

43. Тэр өөрийнхөө үзэл бодлыг чамд илэрхийлэхээсээ айдаг байх ёсгүй. Бас чи ч түүнд байр сууриа хэлэхээсээ эмээдэг байх ёсгүй.

44. Уур бухимдлаа хүртэл үнэ цэнэтэй байлга. Ялихгүй зүйлд ч уурлаад байвал тэр таныг гомдоох вий гэж айхаа болино.

45. Түүнтэй нэг л зүйл дээр тохиролц. Амьдралд юу ч тохиолдсон, та хоёр хоёулаа гэрлэлтээ аварч гарахын тулд хичээл зүтгэл гаргана гэдгээ бие биедээ амла.

46. Уурласан бол хүндэтгэлтэй маягаар түүнийгээ илэрхийл. Дуугаа хураах нь тийм ч зөв шийдэл биш. Амаа үдүүлсэн юм шиг чимээгүй болох нь хэсэг хугацааны дараа чамайг тайвшруулж болох ч, дараа нь түүнтэй төстэй хэрэг гарахад чи дэлбэрч магадгүй.

47. Хамтдаа үдэшлэг, эсвэл олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо түүнийг хүндлээд хамгийн сайхнаараа харагд. Тэр чам шиг сайхан бүсгүйтэй учирсандаа бахархана.

48. Ажилдаа гарахад нь халаасанд нь дуртай чихрийг нь, халуун дулаан үгтэй бичгийн хамт нууцаар хий.

49. Түүний нүдээр ертөнцийг харах гэж оролд.

50. Ажлынхаа талаар ярихад нь чих тавин сонс.

51. Хайртыгаа бусад эрчүүдтэй, эсвэл найзуудынхаа нөхрүүдтэй адилхан байлгах гэж бүү оролд. Түүний өөрийн гэсэн өвөрмөц онцлогуудыг дотноор хүлээн зөвшөөр.

52. Аль болох инээ. Тоглож наад. Хамт тоглоом тогло. Гижигд. Цуг сууж байхдаа янз бүрийн дуу авиа гаргаж хөгжилд.

53. Үгүй гэхээс илүү тийм гэж хэлж сур.

54. Ямар нэг асуудалтай тулгарахаараа түүнээс тусламж хүс.

55. Эрчүүд ихэнхдээ маш энгийн байдаг. Тэд энгийнээр ойлголцож, энгийнээр бодож, энгийнээр илэрхийлдэг.

56. Харилцаагаа эрүүл байлгахын тулд төрж буй сэтгэл хөдлөлөө ялгаж салгаж, заагтай байлга.

57. Түүнтэй санал нийлэхгүй байсан ч, нөхцөл байдлыг нь ойлгохын төлөө чадах бүхнээ хий.

58. Бусдын дэргэд үргэлж түүний талд орж, алдааг нь хоёулахнаа байхдаа л хэлж бай.

59. Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөр.

60. Өөрийнхөө мөрөөдөл, хүсэл тэмүүллийн талаар түүнд ярихдаа чимээ шуугиангүй, тайван орчныг сонго. Тэгвэл тэр өөр юманд сатааралгүй, чиний ярианд ач холбогдол өгч чадна.

Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top