Жил улирал дамнан гацаж, хоёр намынхны хооронд бөмбөг аятай өнхөрч байсан УИХ-ын сонгуулийн тухай хууль шинэ оны өмнө батлагдаж, нэр дэвшихээр горилогчдын санаа сэтгэлийг амраалаа. Мэдээж Үндсэн хуулийн цэц дээр унахгүй бол шинэ хуулиар ирэх зургадугаар сард бид дараагийн парламентыг сонгох болох нь. Уналаа гэхэд хуучин хуулиар сонгууль болдгоороо болно. Харин долдугаар сарын 1-нд болох эсэх нь өнөөх бяртай, үнэтэй цахим машин энэ тэрээс нь шалтгаална. Сонгуулийн хууль ямар “доллар” биш нам эвсэл, хүн бүрт таалагдаагүй ч 76-даа бишрэгдээд байгаа нь үнэн. Гэхдээ зогсоод байсан улс төрийн галт тэргийг дараагийн өртөө рүү хөдөлгөж дөнгөлөө. Тиймээс ч төрийн алба хашиж буй зарим эрхмүүд шинэ оны анхны өдрүүдэд ажил үүргээ хүлээлгэн өгөөд сонгуульд нэр дэвшинэ гэдгээ ил тод болгов. Тухайлбал, АМГын дарга Д.Батхуяг, Авто тээврийн газрын дарга Цэнгэл гэх мэт. Шинэ хуулиар нэр дэвшигч сонгууль болохоос зургаан сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байх заалттайгаас тэр.
Харин энэ заалтаас үүдэлтэй албан тушаалын төлөөх тулалдаан жинхэнэ хүчээ авч эхэллээ. Тодруулбал, АМГ-ын дарга Д.Батхуяг өөрийн сонгуульд нэр дэвших хүсэлтээрээ ажил үүргээ хуулийн дагуу хүлээлгэн өгөх өргөдлөө өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд гаргаж, 2012 оны энэ нэгдүгээр сарын 3-нд тус газрын орлогч дарга Б.Эрдэнэбилэгт ажлаа шилжүүлжээ. Өнөөх нь Д.Батхуяг даргын өрөөнд цөөн хоног төвхнөөд нэгдүгээр сарын 9-ний өдөр буюу өчигдөр Д.Зоригт сайдын мутар, яамны тамга бүхий тушаалтай тус газрын Геологи, уул уурхайн албаны дарга М.Ариунбаяр гэгчид суудлаа шилжүүлэв. Юуны учир дэд даргаас албаны дарга нь АМГ-ын даргын албыг дахин шилжүүлэн авч буйг нь тандаж үзэв. “Дуугүй хүний доодох нойтон байх” нь аргагүй бололтой дог. Эх сурвалжуудын мэдээлснээр бол сонгуулийн хууль батлагдсан өдөр М.Ариунбаярын албан тушаал баталгаажжээ.
Аливаа бизнес ч бай, булхай луйвар ч бай багаараа л хийж байж амжилтанд хүрдэг алтан зарчимтай. Багт “алуурчин” байх юм бол хэзээ ч ашиг орлого, амжилт нэмэгддэггүй. Тиймээс л Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )