Баянгол дүүргийн 16 хороонд согтуу хүн агсам тавьж, бага насны хүүхэд шатаах гээж байна гэсэн мэдээллийг 01-р сарын 09-ны 23:09 цагт авч шалгахад, уг хорооны иргэн 38 настай эрэгтэй Б нь архи хэтрүүлэн хэрэглэж согтуурсан үедээ “амиа хорлоно” гэж согтуурхан 05 настай охиныхоо хамтаар гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин, гал тавьж шатааж байсныг тогтоосон байна. Цагдаагийн алба хаагчид иргэн Б-гийн гэрийн хаалгыг нь эвдэн орж түүнийг охиных нь хамт гэрээс гаргасан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Горькийн 28-р гудамжинд эзэнгүй Excel автомашин байна гэсэн мэдээллийг 01-р сарын 09-ны 23:30 цагт авч шалгахад: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г-нийн эзэмшлийн /01-90 УБН/ тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, улсын дугааргүй, гадна шил, толь, дугуй бүрэн, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хаалганууд түгжээтэй, багажиндаа сэлбэг дугуйтай хөх өнгийн Hyundai Excel автомашин олдсон байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл ( 0 )