Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ: |
2012 оны 01 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 26 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 87 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 22-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.
Эх сурвалж Tsag agaar.mn
Сэтгэгдэл ( 0 )