АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар АН-ын дарга, Засгийн газрын тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн илтгэлийг сонссоны дараа хуралдааныг хаахаар хурлын тэргүүлэгчдийн зүгээс шийдвэр гаргаж, сэтгүүлчдийг танхимаас гаргасан юм. Харин ҮЗХ-ны гишүүн, УИХ, Засгийн газрын гишүүн Х.Баттулгын шаардлагаар хурлыг дахин нээж, сэтгүүлчдийг орууллаа.
Хурлын тэргүүлэгчдийн нэг Ш.Түвдэндорж дүрмийн бус хуралдаан даргалах ёс суртахууны эрх надад алга хэмээн тэргүүлэгчдийн байраа орхисныг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн З.Нарантуяагаар орлуулсан байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )