АН-ын их хурал хуралдуулах санал өргөн барилаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 11

АН-ын ҮЗХ-ны хурал үдийн завсарлагагүйгээр нээлттэй үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа сайд, дэд сайд нарыг тэргүүлэгч нарын  өмнө зогсоож байгаад нэг нэгээр нь  тэдний мөрийн хөтөлбөрийг эргэн сануулж, биелсэн эсэхийг асуусан  юм. Энэ үеэр ҮЗХ-ны гишүүн Н.Батаа АН-ын ээлжит тавдугаар их хурлыг энэ оны хоёрдугаар сарын 18-нд зарлан хуралдуулах санал гаргаж, төслийг хурлын тэргүүлэгч Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарт өргөн барилаа.

Намын их хурлыг хуралдуулах эсэхийг хорооны гишүүдийн санал хураалтаар шийдэх болжээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top