Н.Алтанхуягийг огцруулах дээрээ тулсан ҮЗХ хаалттай хуралдахаар болов

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 11

Өнөөдрийн турш хэдэнтээ хаах дээрээ тулсан ҮЗХ-ны хуралдааныг хаалттай хийхээр болов.  Н.Алтанхуяг даргын нэр дээр шүүмжлэл хэлэх гишүүн олширч, намын дотоод асуудлууд ч задарч эхэлсэн тул хурлын тэргүүлэгчид ийм шийдвэр гаргахад хүрсэн байна. Дундговь аймгийн ҮЗХ-ны гишүүн Б.Равдандорж АН-ын дарга Н.Алтанхуягийг намын даргаас огцруулах тогтоолын төсөл боловсруулснаа танилцуулав. Н.Алтанхуяг даргыг намын дотоод дүрмийг зөрчсөн, намын үйл ажиллагааг зохих ёсоор явуулаагүй хэмээн буруутгаж байгаа ажээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top