Топ модель Д.Пүрэвсүрэн сүүлийн үед аз жаргалтай явна. Өмнө нь Мянганбаяр, Цэгцбаатар хэмээх хөрөнгө мөнгөтэй, өмнө нь амьдралтай байсан эрчүүдийн тогоог барьсан ч тоосоо гөвүүлээд салж байсан топ маань мөрөөдлийн эр хүнээ олжээ. Түүний ээлжит амрагийг Ганбаяр гэдэг бөгөөд мөн л алтны уурхайн эзэн гэнэ. Модель бүсгүйн гарыг сүйн бөгжөөрөө чимсэн уурхайн эзэн залуугийн бэлэг үүгээр дууссангүй. Пүүжээгээ дагуулан хилийн чанадад зугаалж байгаа юм байна. Удахгүй хуримын зар дуулгах шинэхэн хос эх орондоо ирэх ажээ.
Мөн тэрбээр хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр хоног тоолон хүлээж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвөн сартай топ маань хөл хүнд болсноо ихэд нууцалж байгаа юм.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )