Өнгөрсөн баасан гарагт гэнэт 260 төгрөгөөр нэмэгдэж жолооч нарыг ШТС-уудад хонуулах шахсан нефть импортлогч компаниуд өнөөдрөөс эхлэн авто бензиныхээ үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр буулгаад байна. Үнээ буулгаагүй газрууд ч байгаа гэдгийг сануулах нь зүйтэй биз. Засгийн газраас “Үнээ үндэслэлгүйгээр хэт хөөрөгдсөн нефть импортлогч компаниудад хариуцлага тооцно” гэсэн нь, ам долларын ханш бага зэрэг буурсантай давхцаж ийнхүү 50 төгрөгөөр буулгахад нөлөөлсөн бололтой. 260-300 төгрөгөөр нэмж айлгаад, дараа нь 50 төгрөгөөр үнээ буулган төөлүүр хорхойн аргаар бензинийн үнийг 250 төгрөгөөр нэмж амжсан нефть импортлогч компаниудын зах зээлд борлуулж байгаа авто бензинийн үнэ ханшийг сонирхоно уу.
“Петровис” компани
Аи-80-1500
Аи-92-1800
ДТ-1950
Аи-95-1950
“Сод монгол” компани
Аи-92-1820
Аи-80-1515
ДТ-1885
Аи-95-2000
“МТ Ойл” компани
Аи-80-1500
Аи-92-1800
ДТ-1850
Аи-95-1950
“Шунхлай” компани
Аи-80-1500
Аи-92-1800
ДТ-1850
Аи-95-зарагдахгүй байгаа
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )